Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноос эхэллээ

Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.

Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.

Удирдах ажилтны улсын зөвлөгөөн өглөө 09:00 цагт оролцогчид нь Төрийн ордонд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр эхлэсэн бол одоо Корпорет конвешн центрийн Улаанбаатар танхимд хуралдаанаар үргэлжилж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр ММСУХ-ны VII-р Их хурлаар байгуулагдсан холбооны шинэхэн хамт олны бодлого шийдвэр, үйл ажиллагаа, санал санаачлагын талаар танилцуулагдахын зэрэгцээ холбооны шинэчлэсэн дүрэм, хурдан морины уралдааны дүрэм, салбар холбоодын дүрэм, бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгдэнэ. Түүнчлэн ММСУХ-ны Эрдэмтдийн зөвлөлөөс "Адууны хөгжлийн зөвлөл", "Хүний хөгжлийн зөвлөл", "Соёлын өвийн зөвлөл"-өөс мэдээлэл хийхийн зэрэгцээ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны өв соёл” наадмын талаар танилцуулагдах аж.

Зөвлөгөөний төгсгөлд ММСУХ-ноос хамтран ажиллагч байгууллагуудтайгаа санамж бичиг зурахын зэрэгцээ салбар холбоодтойгоо гэрээ байгуулж, үнэмлэх, батламжийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.

 

Монгол уяачийн уясан хүлэг Америкт түрүүлжээ. Сансар хайрхны агь хялгана салхины аясаар "адуу адуу" хэмээн долгилон халиурах бөлгөө. “Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих тэр хөх мөнхийн уул” Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хөндөлсөн буй. Энэ хайрхны нэртэй буюу “Сансар уул” гэдэг хүлэг Америкийн West Virgina мужийн “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлжээ.
ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.