Мэдээ мэдээлэл

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аян

 Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Сэлэнгэ аймгийн МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Сэлэнгэ аймгийн МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.
Монголын морин спорт, уяачдын холбооны Ёс зүйн зөвлөлийг шинэчилсэн бүтцээр байгууллаа. 6 дугаар Их Хурлаар батласан шинэчилсэн Дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн байгууллаа.