Мэдээ мэдээлэл

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аян

 Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Сэлэнгэ аймгийн МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Сэлэнгэ аймгийн МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Толин хул зүрхэн чанадад эгшиглэсээр байх болно Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлгэж, уяачийн замналаа эхлүүлсэн цуут хүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.
Хурдан хүлгүүдийн цолыг олголоо 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр дараах хүлгүүдэд алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа.