Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Гантөмөрийн Чинзоригийн зээрд азаргийг 14 настай Дашнямын Өлзийбат унаж аман хүзүүнд хурдалжээ

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор азаргыг 15 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж айргийн гуравт хурдаллаа

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  Пүрэвийн Сэргэлэнгийн хээр азаргыг 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдаллаа

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор морийг уралдаанч хүү Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдаллаа

ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж
Баянхонгорт зохиогдож буй хангайн бүсийн уралдаан хязаалан насаар эхэллээ 2009 оны 07 сарын 24 өдөр Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн нэрэмжит хангайн бүсийн хурдан морьдын уралдаан эхэллээ. Эл уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 240 гаруй хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлснөөс
ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Адууны нийгэмлэг, Өвөрмонголын морин уралдааны холбоо, Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургууль хамтран “Үндэсний уламжлал, морин уралдаан” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ хавар зохион байгуулагдлаа