Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд, уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нараар ахлуулсан томилолтын баг 2021 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дундговь аймгаас отрын бүсэд нүүдэллэж буй малчид, уяачидтай 5 удаагийн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгууллаа. 

Отрын бүсэд нүүдэллэж, нутаглаж байгаа болон нутаг буцаж буй малчид, уяачидыг орон нутгийн зүгээс хөөж туухгүй байх, анхан шатны тусламж үйлчилгээг тэдгээрт хүргэж байх, малын бэлчээр, худаг усаар хангах талаар орон нутгийн удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан нь малчид, уяачдын талархлыг хүлээлээ.

Түүнчлэн шилдэг уяачдыг холбооны нэрэмжит шагнал, 25 жилийн ойн медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан уяачидадаа баяр хүргэлээ.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
МСНЭвлэлтэй санамж бичиг байгууллаа. ММСУХолбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.