Мэдээ мэдээлэл

ММСУХ Дэлхийн Үндэсний Спортын Холбоонд гишүүнээр элслээ

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.

Тодруулбал 4 сарын 20, 21-ний өдрүүдэд Казахстан улсын Алма-Ата хотноо болсон Дэлхийн үндэсний спортын II Их хуралд Ерөнхийлөгч Цогтын Батсайхан, Гадаад харилцаа судалгаа, сургалтын бодлогын хорооны дарга Пүрэвийн Сэргэлэн нарын Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн 109 оронд гишүүнчлэлтэй тус холбоо үндэсний уламжлалт хэв шинжит соёлын өв болсон спортыг хамгаалан хөгжүүлэх бодлого баримталдаг бөгөөд манай төлөөлөгчид гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж, таатай хариу хүлээн авчээ.

Өөрөөр хэлбэл ирэх зун Дэлхийн үндэсний спортын холбооны төлөөлөгчид манай улсад айлчилж, гишүүнээр бүртгэсэн тухай албан ёсны батламжаа гардуулахаа амласан байна.

Ийнхүү ММСУХ –ны удирдлагууд өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэлхийд данслуулж, олон улсад сурталчлан таниулах эрхийг авчээ.

ММСУХ ажлын алба

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ “Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАС" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай эрлийз дээд насны морьд"-ыг тодрууллаа.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан Эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Сэлэнгэ аймгийн сумын уугуул Д.Очирсүрэнгийн хээр даагыг уралдаанч хүү С.Төгөлдөр унаж түрүү магнайд хурдлууллаа