Мэдээ мэдээлэл

Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга

Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга

1.Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 азарганы НЭГДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 10 оноогоор Төв аймгийн Баянцагаан сумын харъяат Аймгийн Алдарт Уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарга тэргүүлэв.

“Наран” хонгор азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их мандал-2014” Төвийн бүсийн уралдааны түрүүлсэн байна.

 

2.Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ХОЁРДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 7 оноогоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын  Халиун азарга  эрэмблэгдэв.

Халиун азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Хотгойдын хурд-3” Хангайн бүсийн уралдааны айргийн гуравт тус тус хурдалжээ.

 

3.Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ГУРАВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 7 оноогоор Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн  Сартай хүрэн азарга эрэмблэгдэв.

Сартай хүрэн азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв , “Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн уралдааны айргийн тавд, тус тус хурдалжээ.

 

4. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ДӨРӨВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын уугуул Эрдэнэ-очирын Тамирын Хүрэн  халзан азарга эрэмблэгдэв.

Хүрэн  халзан азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт хурдалжээ.

 

5. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ТАВДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын  Халтар азарга эрэмблэгдэв

Халтар азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалжээ.

 

6. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЗУРГААДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дуламын Сугарын Хул азарга  эрэмблэгдэв

Хул азарга нь Үндэсний их баяр наадам,Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын зургаа  “Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

 

7. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ДОЛООДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Бундийн Бүрэнтөрийн  Хүрэн халзан азарга эрэмблэгдэв.

 Хүрэн халзан азарга нь “Ламын гэгээн мэндэлсний 375 жилийн ой” Говийн бүсийн уралдаанд түрүүлсэн байна

 

8. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы НАЙМДУГААРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Навааны Энхболдын Хүрэн азарга эрэмблэгдэв.

Хүрэн азарга нь “Дүнжингарав-2014” Хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

 

9. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЕСДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын Хул азарга эрэмблэгдэв.  

Хул азарга нь “Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой”  Баруун бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

 

10. Монгол улсын 2014 оны хамгийн өндөр чансаатай 9 Азарганы ЕСДҮГЭЭРТ ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 4 оноогоор Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн Загал азарга эрэмблэгдэв.

Загал азарга нь   “Өвөрхангай-2014” Хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна

 

 

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж айрагдсан морьд
ММСУХ ӨӨРИЙН ГИШҮҮД, УЯАЧИДАА БҮРТГЭЖ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ ММСУХ-ны гишүүд, уяачид ММСУХ-ны лого бүхий цул мөнгөн энгэрийн тэмдэг, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын гарын үсэгтэй гишүүний үнэмлэхтэй байна.
Пума хул дуутай болжээ МУАУяач Ц.Гантөмөрийн “Торгон хул” азарга нь улс бүсийн болоод шигшмэл хурдан морьдийн уралдаанаас нийт 3 түрүү 5 айраг хүртээд байна