Мэдээ мэдээлэл

ҮРЭЭ МОРЬД ҮҮРСЭХ ҮНЭРТ АРАЛЫН ТӨВӨРГӨӨНҮРЭЭ МОРЬД ҮҮРСЭХ ҮНЭРТ АРАЛЫН ТӨВӨРГӨӨН

Хонг Конгоос…

Усан дотроос уул ургасан, уулан дээрээ үүл хургасан гэж  яруу найрагчийн хэлсэнчилэн  уулан дээр нь  үүл хургаж,  байшин барилга сүндэрлэсэн  бутлаг, модлог ургамалтай далайн арал уулнууд. Энэ Арал уулуудаа аварга том гүүрэн байгууламжаар  холбосон гээд 21-р зууны Хонг Конг буюу Үнэрт аралын өнөөгийн өнгө төрх.  Хонг Конг гэдэг үг нь   “Үнэрт арал” гэж монгол хэлнээ  буудаг юм байна.

        Монгол улсын шадар сайд, ММСУХ-ны  Ерөнхийлөгч М.Энхболд тэргүүтэй  уяачдын холбооны  удирдлага, орон нутгийн 13 аймгийн салбар холбоодын дарга, тэргүүн нар Хонг Конгийн “Жокей клуб”-т ажлын айлчлал хийж энэ клубын үйл ажиллагаатай танилцахаар Хонг Конг буюу “Үнэрт арал”-д аяны айлчлалын дөрөө мулталсан юм. 

         Хонг Конгийн Жокей клуб нь анх 1880 онд анх үүсгэн байгуулагдаж 2005 онд 125 жилийнхээ ойг тэмдэглэсэн дэлхийд эхний 6-д ордог орчин үеийн морин уралдааны клуб юм. Хонг Конгийн Жокей клуб нь үндсэн ба цагийн 26 мянган ажилтан ажилладаг  Хонг Конгдоо хамгийн их ажлын байр хадгалдаг байгууллагуудын нэг юм.  Хонг Конгийн Жокей клуб нь сэргээшийн шинжилгээ, мал эмнэлэг, мэдээлэл технологи, морь унаачийн сургууль гээд олон салбаруудаас бүрддэг.

       1972 онд Хонг Конгийн “Жокей клуб”  нь /Apprentice/ унагч буюу Жокейн сургуулийг байгуулж орон нутгийн хүмүүсийг морь унагч буюу жокейгээр сургаж эхэлжээ. Сургалтын программ, тоног төхөөрөмж нь олон улсын стандартад нийцсэн тул Жокей клубыг төгсөгчид нь нэр хүндтэй унаачид болон төгсдөг.  Мөн унаачдыг бэлдэхээс гадна алдартай хурдан хүлэг морьдыг сургаж бэлддэг юм билээ.

        Хонг Конгийн  Жокей клубын гүйцэтгэх захирал, Азийн морин уралдааны холбооны тэргүүлэгч гишүүн Уильям Надер, Монгол улсын шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нар  2010 онд Монгол улс Азийн морин уралдааны холбоонд элсэх  үеэр уулзаж танилцаж байсан эртний танилууд билээ.

       Уильям Надер  Монгол улсын шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдыг хүлээн авч уулзсан юм. уулзалт ярилцлагын үеэр Хонг Конгийн жокей клуб нь Монголын хурдан морины унаач хүүхдийг мэргэжлийн  унаачаар сургах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, хамгаалалтын хэрэгслэл хувцасаар хангахад туслах, Хонг Конг, Монголын морин уралдааныг дээд шатанд гаргах, цаашид азийн морин уралдааны бодлогод Монгол улсын оролцоо, үйл ажиллагааг дэмжиж ажиллах, Азийн бусад оронтой хамтран ажиллахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх гээд олон шинэ ажлуудыг хийж гүйцэтгэхээр харилцан найрсагаар ярилцлаа. Хөгжил дэвшилээрээ гайхагдсан Хонг Конг нутагт азийн морины зүтгэлтэнүүдтэй морь ярьж, морь шинжиж, морь уралдуулсан Морьтон Монголчууд, хурдан морины  зүтгэлтэнүүд маань  хийж бүтээх олон шинэ санааг тээж  үр дүнтэй  ажлын айлчлалыг хийлээ.

Айлчлалын бүрэлтхүүнд

М.Энхболд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч 
П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
Я.Болдбаатар ММСУХ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга
Д.Баясгалан Орхон аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга
Ч.Мөнхбат Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн
Д.Гонбожав Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн
П.Мэндбаяр Булган аймгийн МСУХ-ны тэргүүн
Я.Төгсжаргал Увс аймгийн МСУХ-ны тэргүүн
Н.Ганбаатар Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн
С.Энхбаяр Дорноговь аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга
Ч.Лхавгасүрэн Сэлэнгэ аймгийн МСУХ-ны тэргүүн
Д.Пүрэвсүрэн Төв аймгийн МСУХ-ны тэргүүн
А.Баярмагнай ММСУХ-ны зөвлөх
Ц.Сүхбаатар Өмнөговь аймгийн МСУХ
Г.Шүрэнчулуун Говьсүмбэр аймгийн МСУХ-ны тэргүүн
Л.Галмандах ММСУХ-хэвлэл мэдээллийн ажилтан

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Доржцэрэнгийн Хонгор халзан үрээг уралдаанч хүү Мөнгөнсүх унаж түрүү магнайд хурдлууллаа
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан даага барианд орлоо Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадам буюу Хангайн бүсийн хурдан морины уралдааны эхний өдөр бага 3 насны морьд уралдаж дааганы уралдаанаар өндөрлөлөө.