Мэдээ мэдээлэл

2014 оны шилдэг Уралдаанч хүүхдүүд

21- Аймаг болон Нийслэлийн МСУХ-ны салбар Холбоодын тодорхойлолтын дагуу шалгарсан 2014 оны шилдэг уралдаанч хүүхдүүд

 

1. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Архангай аймгийн Булган сумын уугуул  Энхтайваны Энхтамир шалгарлаа. Э.Энхтамир нь Үндэсний их баяр наадам , бүсийн уралдаан , Аймгийн уралдаанаас 3 Түрүү , 3 айраг, хүртжээ.

 2. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Булган  аймгийн Хангал сумын уугуул Тайвангийн Сэргэлэн  шалгарлаа. Т.Энхтөр нь  Бүсийн уралдаанаас 1-түрүү , Аймаг , Сумдын Уралдаанаас 2-түрүү , 9–айраг хүртжээ

3. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөр шалгарлаа. С.Энхтөр нь Бүсийн уралдаанаас 1-түрүү,  аймаг сумдын наадмаас 4-түрүү, 3-айраг хүртжээ

4. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Даваадоржийн Батзаяа шалгарлаа. Д.Батзаяа нь Аймгийн уралдаанаас 1 түрүү 1 айраг хүртжээ.

5. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Батмөнхийн Сарангэрэл шалгарлаа.  Б.Сарангэрэл нь  Бүсийн уралдаанаас 2-айраг,Аймаг сумын наадмаас 1 түрүү , 4 айраг хүртжээ.

6. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Баярсайханы Ганбаяр шалгарлаа. Б.Ганбаяр нь Аймаг , Сумын уралдаанаас 8-айраг хүртжээ.

7. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Дархан–Уул аймгийн Дархан сумын уугуул Хашчулууны Чинбат шалгарлаа. Х.Чинбат нь Аймаг, сумын уралдаанд 4 түрүү 10-айраг хүртжээ.

8. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Ням-Эрдэнийн Чинбат шалгарлаа. Н.Чинбат нь Үндэсний их баяр наадам , Бүсийн уралдаанаас 7-түрүү , Аймаг , Сумын уралдаанаас  2-түрүү,4 айраг хүртжээ.

9. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Дорнод аймгийн Халхгол сумын уугуул  Хилийнчулууны Учрал шалгарлаа. Х.Учрал нь Бүсийн уралдаанаас 2- айраг , Сумын уралдаанаас 2-түрүү 1 айраг хүртжээ.

10.. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Сүхбаатарын Батхүү шалгарлаа. С.Батхүү нь Үндэсний их баяр наадам, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг, Сумын уралдаанаас 6 айраг хүртжээ

    11.   Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Завхан аймгийн Алдархаан  сумын уугуул  Намсрайн Мягмарсүрэн шалгарлаа. Н.Мягмарсүрэн нь Аймаг , сумдын уралдаанаас 9 түрүү,12 айраг хүртжээ

 

12.  Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Долгорсүрэнгийн Мөнх-Отгон Үндэсний их баяр наадам , Бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг,  хүртжээ

13. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Мөнхбаярын Төртогтох шалгарлаа. М.Төртогтох нь Бүсийн уралдаанаас  1 айраг, Аймгийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртжээ

    14. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Буянхүүгийн Цэнгэлбадрах шалгарлаа. Б.Цэнгэлбадрах нь Үндэсний их баяр наадмаас 1-айраг ,Аймаг , сумдын уралдаанаас 1-түрүү , 3- айраг хүртжээ.

15. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул  Батхуягийн Энхболд шалгарлаа. Б.Энхболд нь Үндэсний их баяр наадмаас 1 айраг , Бүсийн уралдаанаас 1 айраг , Аймаг, Сумын уралдаанаас 1-түрүү, 3-айраг хүртжээ

16. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Эрдэнэгэрэлийн Бат-Эрдэнэ шалгарлаа. Э.Бат-Эрдэнэ нь Аймаг, сумын уралдаанаас 1 түрүү 14 айраг хүртжээ

17. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Төв аймгийн Зуунмод сумын уугуул Номин-Эрдэнийн Ган-эрдэнэ шалгарлаа. Н.Ган-Эрдэнэ нь  Аймгийн баяр наадамд  1 түрүү, 2 айраг хүртжээ.

18. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Рэгзэдмаагийн Эрдэнэбат шалгарлаа. Р.Эрдэнэбат нь Аймаг, Сумын уралдаанаас 5 түрүү, 18 айраг хүртжээ

    19. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Ховд аймгийн Дөргөн сумын уугуул  Баттогтохын Мөнх-Оргил шалгарлаа. Б.Мөнх-Оргил нь Бүсийн уралдаанаас 4-айраг. Аймаг , Сумын уралдаанаас 1- түрүү , 2 айраг хүртжээ

20. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Хөвсгөл  аймгийн Мөрөн  сумын харъяат Батжаргалын Ганхүү  шалгарлаа. Б.Ганхүү нь Үндэсний их баяр наадмаас 1-айраг , Бүсийн уралдаанаас 1 айраг , Аймгийн уралдаанаас 1- түрүү хүртжээ.

21. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Нямдаваагын Отгонбаатар шалгарлаа. Н.Отгонбаатар нь Бүсийн уралдаанаас 1- айраг,Аймаг , сумын уралдаанаас 3-түрүү,1-айраг хүртжээ

22. Монгол Улсын шилдэг уралдаанч хүүхдээр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Хөхөөгийн Мөнгөнхүлэг шалгарлаа. Бүсийн уралдаанаас 1 түрүү 2 айраг хүртжээ.

 

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн Хан Хэнтий аймагт зохион байгуулав. 2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав.