Мэдээ мэдээлэл

“Тайж “ “Банди” угшлийн морьд хурдан байн

2009 оны Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд энэ нутгийн унаган "Бэлон" ХХК ны захирал Баатархүүгийн хээр морь түрүүлж алтан жолоогоо өргүүлэв.

Сүүлийн үед зүүн аймгуудаас хурдан морь авах их аян төв болон баруун бүсийн аймгуудад эрчимтэй өрнөж байна.Зүүн зүгээс гаралтай 7 буурал цоохор морьд Говь-Алтай,Завхан,Баянхонгор,Өвөрхангай аймгуудад ихэд хурдлан нэр цууд гарч байна


 Тухайлбал: Отгоннасангийн Буурал,Самданжигмэдийн Буурал,Золбоотын Буурал,Төмөрхүүгийн Буурал, Дүгэрсүрэнгийн Буурал гэх мэт

Энэ олон буурал морьдын нэлээд нь Дэлгэрэхийн Тайж,Банди адууны угшилтай юм.

Энэ жил наадмын дараа Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд Тайж,Банди адууны баяр хийж бэсрэг наадам зохион байгуулжээ.

Уг наадмын их насны морины уралдаанд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Э.Ууганбаярын уясан өөрийнх нь унаган адуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Арвай-Эрдэнэ ХХК захирал Ө.Алтанхуягийн Бор морь түрүүлж торгон жолоо өргүүллээ.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уяачид"-ийг тодрууллаа.
Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойн ярилцлага Тэртээ 18-жилийн өмнө отрийн бор гэрт үүсч байгуулагдсан Уяачдын холбоо холбоо дэлхийн дээд амжилт эвдээд хамтдаа зогсож байна.