Мэдээ мэдээлэл

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв.

“Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо

Монголчуудын адуу эдлэх соёл, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдрал, Монгол адууны шандас, тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор “Морьтон Монгол” төслийн баг эх орноо нар зөв тойрон аялахаар энэ оны 5 дугаар сард Өмнөговь аймгаас  гараагаа эхлүүлсэн байдаг. Морьтон залуус эх орноо нар зөв тойрон 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуу 15 аймгийн 89 сумын нутаг дэвсгэрээр 10394 километр морьтой аялан 17 дугаар жарны Модон морин жилийн намрын адаг сарын битүүний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аялалаа өндөрлүүлсэн юм.

Төслийг Монголын морин спорт, уяачдын холбооны аймаг, нийслэл, сумдын салбар холбоод, уяачид малчид морьдыг юүлэх, хоол унд, орон байр, хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн халуун дотноор хүлээн авч байсан билээ.

Морьтон Монгол төслийн хамт олон Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирэхэд Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, Нийслэлийн морин спорт, уяачдын салбар холбоо, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” салбар холбоодын удирдлага, төлөөлөл угтан авч 7 морь бэлгэнд өгч, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэн юм. Төслийн баг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр аялаж байх үед Монголын морин спорт, уяачдын холбоо санаачилан дахин 4 мориор унааг юүлж алтан шар замыг ерөөсөн болно.

Морьтон Монгол төслийг хүлээн авах хаалтын үйл ажиллагаанд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Төв аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч гишүүн Ц.Мэндсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Даваахүү, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн салбар холбооны удирдлагууд хүрэлцэн очиж оролцлоо.

Монгол морин спорт, уяачдын холбооноос төслийн багийн гишүүн М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Д.Нацагдоо, Ч.Ганболд  нарыг Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, шинэ жилийн цэнгүүний урилгыг албан ёсоор гардуулж, 10394 километр зам туулсан буурал морийг “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олгосон юм.

 

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
ДЭЛХИЙД МОРИО МАГТАН ЦОЛЛОДОГ АРД ТҮМЭН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа