Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2015” Төвийн бүсийн уралдааны Эрлийз дээд насны бүртгэлийг үргэлжлүүлэн бүртгэж байна.

Засгийн газрын тогтоолтой "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл өнөөдөр өглөө 09-12 цагийн хооронд Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдсан болно.

Засгийн газрын тогтоолтой "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл өнөөдөр өглөө 09-12 цагийн хооронд Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдсан болно.

 Зарим уяачид морины давхил, сунгаа хийсэнтэй холбогдуулан эрлийз дээд насны морьдын бүртгэлийг үргэлжүүлэн 14-18 цаг хүртэл ММСУХ-ны байранд хийхээр боллоо.

“ Дүнжингарав-2015”

Зохион байгуулах комисс

 

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн сартай хээр үрээг уралдаанч хүү 13 настай Р.Сүхбат унаж түрүүлгэлээ
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа. 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа 3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа
ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.