Мэдээ мэдээлэл

“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийтэд байрлах 10 жилийн 59 дүгээр дунд сургууль дээр “Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Хан-уул дүүргийн  59 дүгээр дунд сургуульд нийтдээ 100 гаруй уралдаанч хүүхэд суралцдаг ба сургалт зөвлөлгөөнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн,  НМСУХ-ны Тэргүүн Мэндбаярын Мөнхбаясгалан болон Ажлын албаны бүрэлдэхүүн, мөн 59 дүгээр сургуулийн сургуулийн менежер Х.Байгальмаа, 70 гаруй уралдаанч хүүхдүүд хамрагдан оролцлоо.

  “Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнөөр Монгол Улсын стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг танилцуулсан баримтат кино үзүүлэн,  стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэхийн ач холбогдол, зөв зохистой хэрэглээний талаар тайлбарлан танилцуулж, уралдаанч хүүхдийн эрх, үүрэг, мөн уралдааны үеэр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, хүүхдүүд чөлөөтэй ярилцан санал бодлоо илэрхийллээ.  

Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, 59 дүгээр сургуулийн сургалтын менежер н.Байгальмаа нар уралдаанч хүүхдийн суралцах, хүмүүжих нөхцлийг сайжруулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм. Сургалт, зөвлөлгөөний төгсгөлд 59 дүгээр сургуулийн авъяаслаг уралдаанч хүүхдүүд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж өөрсдийн авъяасыг сонирхуулан оролцогчдод бэлэг барилаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 10 уралдаанч хүүхдийг Олон Улсын Найрамдал төвд амрах эрхийн бичгээр, тус сургуулийн 35 багшийг  ОХУ-ын Улан-Үд хот руу Итгэлт хамбын хийд руу аялуулахаар шийдвэрлэсэнийг уралдаанч хүүхдүүд 59 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид баяртайгаар хүлээн авсан юм.

“Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг Ариунбилэг захиралтай “ХААН СҮҮ” ХХК, Б.Батбаяр захиралтай спортын “СҮЛД” ТВ-ийн хамт олон ивээн тэтгэж хамтран ажилласан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангахад хамгаалалтын хувцас хэрэгслийн зөв хэрэглээг танилцуулж, ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.  

Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган зохион байгуулагдана Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах юм.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз доод нас 1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Ц.Гансүхийн хар даагыг уралдаанч хүү М.Батхүү унаж түрүүлгэлээ
Хамгийн азтай уяач Турк улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа Монголын уяачдыг халуун дулаан баярт умбуулдаг уяачдын шинэ жилийн цэнгүүнийг Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2 дахь удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.