Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 17-р жарны Модон морин жилийн шилдэгүүдээ тодрууллаа...

2014 оны шилдэгүүд Төрийн ордонд шагналаа гардан авлаа

 

1.Монгол Улсын 2014 Оны шилдэгийн шилдэг уяачаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэг шалгарлаа. О.Батбилэг нь Үндэсний их баяр наадмаас 8 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 8 айраг авсан амжилтаар шалгарав.

 2. Монгол Улсын 2014 Оны шилдэг залуу уяачаар Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав шалгарлаа. М.Цэрэнжав нь  Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, бүсийн уралдаанаас 5 айраг авсан амжилтаар шалгарав.

 

 3. 2014 Оны шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор Сэлэнгэ аймгийн “ Буган халиун ажнай” МСУХолбоо шалгарав.Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ нь 2014 онд орон нутагтаа хийж бүтээхээр 17 ажлыг төлөвлөн тэргүүлэгчдийн хурлаараа  баталж, энэ 17 ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Тухайн ажлыг хийж бүтээхэд аймгийн МСУХ-ны тэргүүлэгч гишүүд нэг нэг ажлыг хариуцаж  идэвхитэй санаачилгатай ажилласан. Аймгийн морь барианы газартаа Монгол морийг эрлийзээс ялгах тусгайлан зассан цементэн талбай дээр хэмжидэг боллоо. Мөн аймгийн нийт хурдан морь уралдаанч хүүхдийн 90 хувийг хамгаалалтын хувцасаар хангаж, уралдаанч хүүхдийг  гэнэтийн ослын даатгалд 100 хувь даатгалуулж , Сэлэнгэ аймгийн ЗДТГ , Хүүхэд гэр бүлийн хэлтэс , Хөдөлмөрийн хэлтэс , "БУГАН ХАЛИУН АЖНАЙ"  МСУХолбоо хамтран Сэлэнгэ  аймгийн 17-н сум, 3-н тосгоны уралдаанч хүүхэд , Уяачид оролцсон уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.

Аймгийн хэмжээнд сум бүрээс нэг хүнийг СЭЛЭНГЭ "БУГАН ХАЛИУН АЖНАЙ"  МСУХолбооны итгэмжлэгдсэн морь шүдлээч бэлдэж , уралдаан зохион байгуулахдаа аймаг , сумдын засаг даргын зөвшөөрөлтэйгээр уралдаж хэвшиж байна.

“90-н жилийн ойгоо тэмдэглэсэн сумдуудад очин хурдан морь уралдах , замыг үзэн танилцан сум бүрт гарааны төхөөрөмж хийж өгсөн. Морьтон монгол” төслийн залуучуудыг угтан авч 7 морь бэлгэнд өгч, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэнээр шилдэгийн шилдэг салбар холбоогоор шалгарч  байгаа юм.

 

 4. 2014 Оны шилдэг салбар холбоогоор Дундговь аймгийн “ Нарны хүлэг ” МСУХолбоо

 Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбоо нь оны эхэнд 22 –зорилтот ажил санаачлан тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн баталсан. Аймгийн Хавар , Зуны  бүсийн уралдааныг 3- бүсэд хуваан зохион байгуулсан. Засгийн газрын тогтоолтой“Их мандлын-3” Төвийн бүсийн уралдааныг 2014 оны 07-сарын 25-27 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Дундговь аймгийн хэмжээгээр Аймаг ,Сумын МСУХ-нь 131- уралдаан амжилттай зохион байгуулж 90- жилийн ойгоо тэмдэглэсэн 7- суманд  хурдан морь уралдах , замыг үзэж танилцан сум бүрт гарааны төхөөрөмж хийж өглөө.

Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах , хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах , даатгалд бүрэн хамруулах ажлыг тогворжуулсан. Мөн аймгийн бүх сумдаар тойрч уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Дундговь аймгийн нийт Улс , Аймгийн алдар цолтой  , нийт уяачдын домогт хурдан моридын түүх зураг зэргийг хамруулсан “Дундговь аймгийн уяачдын алтан товчоо” номийн нэгдүгээр ботийг хэвлүүлэн гаргасан. Тухайн жил алдар , цол авсан нийт уяачдын баяр болгож Хаврын бүсийн уралдааныг “Алдартын баяр” нэртэйгээр зохион байгуулж хэвшүүлсэн. Бүх салбар холбоодын санхүүгийн бие даасан байдлыг тогтворжуулсан. Мөн аймгийн үнэдэсний хурдан морины уралдааны түүхэн бүртгэлийг хөтөлж эхэлсэн.  ОХУ-н Эрхүү хотруу уяачдаа аялуулж туршилга судлах ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан. Тухайн жилд уралдсан шилдэг морьдууд , шилдэг уяач , шилдэг уралдаанч хүүхдийн зураг бүхий календарийг бэлтгэж гаргадаг болсоноор шилдэг салбар холбоогоор шалгарч  байгаа юм.

 

  5. 2014 Оны шилдэг сумын салбар холбоогоор доорхи сумдын МСУХолбоо шалгарлаа.Үүнд:               

                       I. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд” МСУХолбоо

 

                     II. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Шувуун хээр” МСУХолбоо

 

                    III. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын  “Мөнхийн хүлэгтэн” МСУХолбоо

                    IV. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Орхоны хурд”, МСУХолбоо

 

                      V. Өмнөговь аймгийн Цогццэций сумын “Шанхын хүлэг”,  МСУХолбоо

 

                     VI. Aрхангай аймгийн Батцэнгэл сумын “Дайт бор”  МСУХолбоо

 

  6. Монгол улсын шилдэг гал уяагаар Монгол Улсын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрах тэргүүнтэй  “Дорнын унага” гал уяа шалгарав. “Дорнын унага” гал уяа нь Холбооны бодлого үйл  ажиллагааг байнга дэмжиж,  идэвхитэй оролцож, уясан хурдан хүлгүүд нь Үндэсний их баяр наадам болон Бүсийн уралдаанаас нийт 7-түрүү 16- айраг авсан байна.

 

 

 

 

 

"Азарга дэлтэй болсон домгоос" Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Лувсандоржийн Дамбадаржаагийн хамар цагаан зээрдийг 13 настай Мягмарсүрэнгийн Отгонжаргал хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг гардуулах ёслол болов. ММСУХ-ны 2010 оны тэргүүлэгчдийн 2-р хуралдааны тогтоолоор “Монгол-999” нэгтгэлийн ерөнхийлөгч