Мэдээ мэдээлэл

“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам

Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн  наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээсний нэг нь Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Улсын Алдарт Уяач Дамбын Хишигжаргалд Монгол Улсын Манлай уяач хэмээх  эрхэм цол хүртээсэн билээ.

Энэ сарын 1-2 ны өдрүүдэд “Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам, Булган аймгийн Гурван булаг суманд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,  газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Булган аймгийн бүх сумдаас зохион байгуулалттай оролцож асар майхнаа зоож, өргөө гэрээ барьж, морьдоо сойж, айргаа сөгнөн хүн зон бүгдээрээ баярласан юм.

 Мялаалга наадмын үеэр ахмад уяачдыг хүндэтгэх арга хэмжээ болсон нь нутгийн уяачид чин сэтгэлээсээ баярлаж байлаа.

Түүнчлэн МУТМУяач Д.Онон, Ц.Батсайхан зэрэг алдар хүндтэй олон уяачид очиж хүндэтгэл үзүүлсэн юм.

 Наадам бүхэлдээ өндөр зохион байгуулалттай болж эмх цэгцтэй элдэв маргаангүй хүн бүрийн сэтгэлд нийцсэн өргөн цар хүрээтэй үнэхээр сайхан болсон юм.

“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадмын хурдан морины уралдааны  албан ёсны цувааг хүргэж байна.

 

  Азарга 88

1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат  Д.Ариуннарангийн  Ноён хээр

2.Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат  Д.Даваадоржийн  Бор

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Д.Доржийн  Зээрд

4.Төв аймгийн Өндөрширээт  сумын  харъяат А.Отгонбаярын  Хүрэн халзан

5.Булган аймгийн  Сайхан сумын харъяат  Б.Эрдэнэбаатарын   Хүрэн

6.Булган аймгийн Дашинчилэн сумын харъяат  Д.Зоригоогийн  Бор

7.Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат  М.Батхишигийн Хүрэн халзан

8.Булган аймгийн Баянннуур сумын харъяат  Ч.Содномын   Хүрэн

9. Булган аймгийн Булган сумын харъяат  Ц.Батхишигийн  Хар

10. Булган аймгийн Орхон сумын харъяат  Ц.Мөнх-Эрдэнийн Хонгор халзан

 

Их нас 163

1.Булган аймгийн  Хангал сумын харъяат  Д.Баясгалангийн Суман  Хүрэн

2.Сүхбаатар аймгийн Онгон сумынхаръяат  Дорж пүрэвийн Хээр

3.Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат Х.Бандийн Хонгор халзан

4.Улаанбаатар хотын харъяат  З.Мөнхбатын Хонгор

5. Баянхонгор аймгийн  Галуут сумын харъяат Б.Жавхлантын Бор

 

Соёолон 134

1.  Б Өвөрхангай аймгийн  Төгрөг сумын харъяат    Б.Нохойцагааны   Сартай зээрд

2.  Булган аймгийн Хутаг-Өндөр  сумын харъяат Б.Энхбаатарын  Хээр

3. Өвөрхангай аймгийн  Тариат сумын харъяат С.Пүрэвсүрэнгийн   Хүрэн халзан  

4. Өвөрхангай аймгийн  Баянгол сумын харъяат Т.Болдын   Хонгор халзан

5. Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын харъяат Б.Баянмөнхийн    Загас

6. Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат  П.Цэрэнлхүндэвийн  Хүрэн

7. Өвөрхангай аймгийн  Баянгол сумын  харъяат П.Түмэнбаярын Зээрд

8. Өвөрхангай аймгийн  Тарагт сумын харъяат Ц.Жүгдэрнамдаг Хар

9. Хөвсгөл аймгийн  Тариалан сумын  харъяат Б.Бадамзул  Хээр алаг

 

Хязаалан 145

1. Баянхонгор аймгийн Баацагаан сумын  харъяат С.Энхтөрийн дэгдээхэй хар

2. Өвөрхангай аймгийн  Баян-өндөр сумын  харъяат М.Мөнхбат  Өсгий цагаан зээрд

3. Булган аймгийн Бүрэгхангай сумынхаръяат  Б.Дэндэвдоржийн Хар

4. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харъяат Ц.Амарсанаагийн Хээр

5. Улаанбаатар хотын харъяат Х.Энхтайваны Хонгор

6. Булган аймгийн  Рашаант сумын харъяат  З.Зоригтбаатар Данагар хүрэн

7. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр  сумын харъяат Ж.Лхавгасүрэнгийн Шарга

8. Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат Б.Нарангэрэлийн Халиун

9.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Э.Пүрэвлхамын Хар

10. Булган аймгийн  Хутаг-Өндөр Сумын харъяат Ц.Ганзоригын Цоохор

 Шүдлэн 117

1.Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын  харъяат Т.Бумандэмбэрэлийн  Сартай хээр

2.Өвөрхангай  аймгийн  Тариат сумын харъяат  М.Балжиннямын  Хээр

3. Булган аймгийн  Рашаант сумын харъяат Мөнхсайханы   Цагаан шарга

4. Төв аймгийн  Заамар сумын харъяат З.Энхтүвшингийн   Хүрэн сартай зээрд

5. Булган аймгийн  Сэлэнгэ сумын харъяат У.Сумъяадоржын Хүрэн

 Даага  82

1. Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат  Н.Сундуйгийн  Шарга

2. Төв аймгийн  Заамар сумын харъяат Р.Сүхбаатарын  Сартай хээр

3.Булган аймгийн  Хишиг-Өндөр Сумын харъяат Л.Баттөгөлдөр   Хээр

4. Хөвсгөл аймгийн  Тариалан сумын харъяат  З.Батцогтын   Дархан халзан

5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Ц.Өсөхбаяр  Хонгор

6. Сүхбаатар аймгийн  Онгон сумын харъяат  Б.Доржпүрэвийн  Буган хээр

7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат  Х.Дүүрэнбаяр Хээр шаазгай

8. Булган аймгийн Бугат сумын харъяат  Д.Пүрэвлхамын  Халиун

9. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын  харъяат Д.Баярсайханы   Сул загас

10. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Э.Пүрэвлхамын Халиун 

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.
Эскиндеръя уралдах боломжгүй боллоо Кентаки Дерби-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хүлэг Эскиндеръя хөлний гэмтлийн улмаас уралдах боломжгүй боллоо
МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.