Мэдээ мэдээлэл

Эмгэнэл

Утас дуугарав. Автал Оюунбилэг манлай өнгөрчихжээ гэж танил маань хэллээ. Яах учраа мэдэхгүй хэсэг зуур алмайрлаа. Түүнийг ингээд ахиж уулзахгүй холын холд явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэтэл ахиад утас хангинав.

Утас дуугарав. Автал  Оюунбилэг манлай өнгөрчихжээ гэж танил маань хэллээ. Яах учраа  мэдэхгүй хэсэг зуур алмайрлаа. Түүнийг ингээд ахиж уулзахгүй холын холд явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэтэл ахиад утас хангинав. Автал бас л эмгэнэлт мэдээг дуулгаллаа. Олон уяачид уяачдын холбоо руу утас цохив. 7-хон  хоногийн өмнө би утас цохиж  Оюунбилэг манлай тантай уулзах хэрэгтэй байна гэтэл би маргааш  яваад очьё гээд цаг тохирч байсан билээ. Хаалгаар салхи сэвхийж  инээд алдсаар манлай уяач маань орж ирж байсан  тэр л дүр зураг хамгийн түрүүн нүдэнд минь харагдаж сэтгэлд минь бодогдлоо. Хаврын уралдаан дөхөж буй тул бид морьдын уяа сойлгын талаар  ярилцаж, бас тэгэнгээ уулзах болсон зорилгоо хэлж,  уяачдын холбоо таныг “Алтангадас”  одонд тодорхойлж байгаа юм аа гэтэл..,  “намайг уу” гэсэн харцаар ширтснээ зөөлөн санаа алдангаа за даа өлзий буянаа хайрласан хурдан хүлгүүдийн минь буян даа гэж нүүрэнд нь инээмсэглэл тодорч билээ.  Нүд алдам цэлийх  тал нутаг. Өвс толгой дөрвөн цагийн эргэлтэнд өндөлзөх Төв аймгийн Баян сум. Энэ л нутагт төрж хүний хорвоог туулж, хурдан морь уях их эрдэмд бага наснаасаа өдийг хүртэл суралцаж явсан монгол улсын манлай уяач Дондогийн Оюунбилэг хорвоог орхилоо. Түүний араас гэр бүл үр хүүхдүүд, итгэл, сэтгэл нэгт нөхөд, монголын олон зуун мянган уяачид гашуудан үлдлээ. Түүний нас даан ч залуу. 
7 наснаасаа эхлэн хурданы морь унаж, улмаар 12 наснаасаа эхлэн өвөг эцэг Лувсандамдин, аав Дондог нарыг дагалдан хурдан морь уяж, 8-р ангийн сурагч байхдаа бие даан хурданы морь уяж байжээ.  1979 онд Политехникийн дээд сургуульд элсэж оюутан болов. Оюутаны амралтаараа адуутай ноцолдож, морь уядаг байсан. Дээд сургууль төгсөж  мод боловсруулах үйлдвэрийн механик инженэр болов. Улсын үйлдвэрт ажиллатал хурдан морь уях заваар тун хомс болохыг анзаарав. 1987 онд  Хайлаастын сургалт үйлдвэрийн  төвд дархан мужааны онолын багшаар ажиллажээ. Багш болно гэдэг зуны цагт завтай болж өнөө л хурдан морио уяжээ.  Цагийн салхи нааш эргэж 1989 оноос эхлэн хурдан морь уяж сойх ажлаа дагнан эрхэлжээ. “Дархан” Оюунбилэг гэсэн нэр  уяачдын дунд яригдах болж, уясан хүлгүүд нь дээгүүр давхидаг болсон байлаа. Оюунбилэг манлай уяач нэгэнтээ: морь уяад л байлаа, уяад л байлаа  олигтой хурдалдаггүй. Харин бусдын морь түрүүлж айрагдаад л байсан. Тэглээ гээд би шантараагүй гэж дурсаж байсан билээ. Гэвч нэг л өдөр  түүний хүсээд байсан хүсэл нь биелжээ. 2007 онд Хөвсгөл аймагт зохиогдсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанаас анхны айргаа хүртсэн бол  2009 онд улсын наадмаас  мөн л анхны  улсын наадмын айргаа авчээ. Ингэж 20 жилийн дараа улс, бүсийн  наадамд амжилт гаргаж энэ цагаас эхлэн Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан буюу морины олимпид  их насны “Дөлгөөн” хонгор морийг  түрүүлгэж, улсын наадамд “Сүмбэн” зээрд азарга түрүүлгэж түүний гялалзсан их амжилтууд ар араасаа цуварч монгол даяар нэр суу нь түгсэн билээ. Түүний уяж сойсон  33 хурдан хүлэг торгон жолоо өргүүлж эзэн хүн наадамчин түмнээ баясгажээ.  “Агт-Эрдэнэ” гал уяаг үүсгэн байгуулж, олон залуу уяачидтай мөр зэрэгцэж, түүний шавь нараас  аймаг, нийслэлийн алдарт 5 уяач төрөн гаржээ.  2010 онд Монгол улсын манлай уяач цол хүртэв. 
Түүний өвөг эцэг Лувсандамдин бол нутаг орондоо нэртэй уяач төдийгүй хурдан удмын адуугаараа алдартай уяач хүн байсан. Лувсандамдин гуайн адууны дээд удам угшил нь  Падын Хүрэн, Санжаабүүрэгийн Цавьдар гэсэн монголын цуутай хурдан адууны удам угшилтай адуутай байжээ. Энэ хурдан адууны удам угшлийг Монгол улсын Манлай  уяач Д.Оюунбилэг өнөөг хүртэлт өсгөн үржүүлж, маллан адгуулж авч яваа билээ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 

 r

2010 оны Монгол улсын шилдэг уяачаар Төв аймгийн Баян Сумын уугуул 
Монгол улсын манлай уяач  Д.Оюунбилэг

   

ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
ММСУХ-ны удирдах ажилтны Улсын II зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын II зөвлөлгөөн 2012 оны V сарын 12-нд Улаанбаатар хотноо болж, ММСУХ-ны удирдах бүрэлдэхүүн , бүх аймгийн МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга, ажлын албаны хүмүүс оролцлоо.