Мэдээ мэдээлэл

Соёолонгийн уралдаанд Орхон аймгийнхан одтой наадав

Энэ уралдааны соёолон насны морины уралдаанд 284 хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Соёолон гарааны зурхайгаас эргэж,  зул задармагцэрлийз зээрд үрээ сугарч тасарсан нь Орхон аймгийн уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Чулуунбатын хүлэг байв. ММСУХ-ны дүрэм журмын дагуу монгол наадамд цэвэр цусны морьд уралдуулахаа больсон. Харин эх эцгийнх нь аль нэг нь  монгол адуу буюу эрлийз морьд улс бүсийн уралдаануудад уралдсаар хагас зуун жил болж байна. Д.Чулуунбатын энэ үрээ монгол нутагт төрсөн унага бөгөөд дааган  цагаасаа уралдаж байгаа юм. Энэ хүлэг өнгөрсөн жил Завхан аймагт болсон баруун бүсийн “Очирваанийн хурд” уралдаанд түрүүлсэн хурдан буян юм.

 

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Газар газрын шандаст 177 хүлэг бүртгүүлснээс 172 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..
“Монгол морь-4249”,”Морьтон Монгол-11125” Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр Монгол хүний дархлаа болсон адууны өв соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, орон нутгийн салбар холбоод харилцан туршлага солилцоход оршино.