Мэдээ мэдээлэл

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны албан ёсны цуваа

1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягийн Будхангайгийн улаан буурлийг уралдаанч хүү 14 настай Г.Баярхүү унаж түрүүлгэлээ

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач  Баярмагнайн Ганбатын харыг уралдаанч хүү 9 настай Д.Анхбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа 

3. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хулыг  уралдаанч хүү 11 настай  н.Бадрахжавхлан унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн  Ажнай хүрэнийг уралдаанч хүү 13 настай Г.Алтантөгс унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Хоохорын Бадамсүрэнгийн хүрэн халзанг уралдаанч хүү 14 настай  Б.Нямдорж унаж айргийн тавд хурдлууллаа

6. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, уяач Я.Батжаргалын халтарыг  уралдаанч хүү 12 настай Г.Цэрэнтогтох унаж хурдлуулжээ

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач С.Содбаатарын нүдэн хонгорыг уралдаанч хүү 11 настай Х.Дөлгөөн унаж хурдлуулжээ
8. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Р.Бадрахын сааралыг  уралдаанч хүү 11 настай Б.Буяннэмэх унаж хурдлуулжээ
9. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Р.Бадрахын хонгорыг уралдаанч хүү 12 настай Р.Тогтохсүрэн унаж хурдлуулжээ
10. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Л.Батчулууны борыг уралдаанч хүү 14 настай Т.Батбилэг унаж хурдлуулжээ

Монголын Хамгийн Хурдан хүлэг шалгаруулах уралдаан-2016 Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойгоор Монголын хурдан морины уралдааны түүхэнд нэгэн шинэлэг уралдаан нэмэгдсэн нь ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ уралдааныг жил бүр зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ жил “Монголын шигшмэл хурдан морьдын Иххурд-7 уралдаан” Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 3 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр 2016 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.
МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.