Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Хүй долоон худгийн хөндийд хурдан хүлгүүдийн тоос зангиран, уралдаанч хүүхдийн гийнгоо цангинан, төв цэнгэлдэхэд эртэй бяртай бөхчүүд нь уран мэхээ уралдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж,  дэлхий дэлэгнэсэн дэлгэр зунаар дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотолзуулан сайхан болж өнгөрлөө. 


Үндэсний их баяр наадмыг монгол төр , төрийн албан хаагчдынхаа хүчээр зохион байгуулдаг бөгөөд  зургаан нас болон эрлийз морьдын, хурдан морьдын уралдаанд газар газрын 1960 гаруй хурдан буян тоосоо өргөж монгол түмнийхээ хийморийг сэргээлээ. Баяр наадмын хурдан морины уралдааны нас насны морьдын уралдааны эхний арвыг танилцуулж байна.

АЗАРГА

Газар газрын  223 шандаст  хүлэг гараанаас гарснаас...

1. Төв аймгийн Баянцагаан сумын ААУ Даваахүүгийн Баянбатын хонгор.

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Түдэндоржийн Болдбаатарын халиун

3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уяач Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Содномцэрэнгийн Цэмбэлийн хүрэн.

5. Улаанбаатар хотын БЗД-ийн уяач Бадамын Оргилын хээр.

6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Дуламын Сугарын цагаан хул.

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ААУ Монхоодойн Жаргалсайханы хул алаг.

8. Хөвсгөл аймгийн Тариалан сумын МУАУ Гордоогийн Доржпүрэвийн хонгор.

9. Ховд аймгийн Буянт сумын уяач Ширчинжавын Энхсайханы халтар

10. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн янзага зээрд

ИХ НАС       

 Төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд 325 хүлэг бүртгүүлснээс 314 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэснээс:
1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Аюушын Амарбатын хул. Хул морийг 14 настай Отгонбаатарын Намхайнямбуу унаж хурдлуулжээ
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, ААУяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн. Хүрэн морийг 10 настай Долгорсүрэнгийн Мөнхбат унаж хурдлуулжээ.

3. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат  Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал. Загал морийг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, ААУяач Сосорын Мөнхбатын хүрэн. Хүрэн морийг 11 настайБолормаагийн Бямба-Эрдэнэ унаж хурдлуулжээ.
5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн. Хүрэн морийг 12 настай Энхтайваны Энхтамир унаж хурдлуулжээ.
6. Говь-алтай аймгийн Шарга сумын уугуул, МУТМУяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Даян түмэн эх хүрэн. Хүрэн морийг 10 настай Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
7. Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн АУяач Сэрээгийн Шинэбаатарын Шинэ хээр. Хээр морийг 9 настай Уранчимэгийн Энхжаргал унаж хурдлуулжээ.
8. Архангай аймгийн Өндөрулаан сумын уугуул Чойжинжавын Түмэнбаярын Зоост бор. Бор морийг 13 настай Хүдэрчулууны Ариунболд унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, ААУяач Намсрайжавын Зоригтын хул. Хул морийг 10 настай Даваадоржийн Онон унаж хурдлуулжээ.
10. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУАУяач Намдагийн Хүрлээгийн Яруу саарал. Саарал морийг 15 настай Тогоохүүгийн Баярхүү  унаж хурдлуулжээ.

СОЁОЛОН

Төрийн их баяр наадмын соёолон насны уралдаанд 218 үрээ мордосноос,
1. Архангай аймгийн Ихтамирын уугуул,ААУяач Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар. Халтар соёолонг 9 настай Дашбалбарын Бумбачин унаж хурдлуулжээ.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Дамбардаржаагийн Ононгийн сартай зээрд. Зээрд соёолонг 14 настай Чогдонгийн Бямбажав унаж хурдлуулжээ.
3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, ААУяач Жадамбын Бат-Эрдэнийн ногоон. Ногоон соёолонг 12 настай Батсайханы Ганзориг хүү унаж хурдлуулжээ.
4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУАУяач Туваанжавын Гантөмөрийн хүрэн буурал. Хүрэн соёолонг 13 настай Амин-Эрдэнийн Чинбат унаж хурдлуулжээ.
5. Дорнод аймгийнБаяндун сумын уугуул Пүрэвдоржийн Цэвэгмэдийн хул. Хул соёолонг 13 настай Отгонбаатарын Намхайнямбуу унаж хурдлуулжээ.
6. Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУТМУяач Дашдоржийн Дагвадоржийн зээрд. Зээрд соёолонг 10 настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох унаж хурдлуулжээ.
7. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Дамдинжавын Хүрэлбаатарын хүрэн. Хүрэн соёолонг 16 настай Батбаярын Мөнхжин унаж хурдлуулжээ.
8. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дашдондогийн Нямдоржийн хээр. Хээр соёолонг 15 настай Батболдын Лхагвадорж унаж хурдлуулжээ.
9. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Цэгмидийн Зоригийн шарга. Шарга соёолонг 14 настай Уламбаярын пЭнхтайван унаж хурдлуулжээ.
10. Дорнод аймгийн Матад сумын уугуул, ААУяач Бат-Очирын Цэндбаатарын ухаа. Ухаа соёолонг 12 настай Энхтайваны Эрхэмбаяр хүү унаж хурдлуулжээ.

 

 ХЯЗААЛАН

 Монгол улсын дөрвөн зүг найман зовхис, газар газрын хурдан шандаст 318 алтан туурт Хүй долоон худгийн тэнгэрт буяны тоосоо өргөж,

1.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат АА уяч Т.Батзоригийн сартай зээрд

2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын АА уяач Ш.Баянбатын хүрэн

3. Төв аймгын Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн зээрд,

4. Төв аймгийн Баянцагаан сумын уяач ААУ Даваахүүгийн Баянбатын зээрд

5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Эрдэнэбилэгийн хээр   

6. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын бор. 
7.Сүхбаатар аймгийн Халзан сумын Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэгийн хүрэн халзан
8. Улаабаатар хотын харьяат, ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжирын Энхмөнхийн бор. 
9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын сартай зээрд. 
10. Булган аймгийн Гурванбулаг сумынуугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан. 

ШҮДЛЭН

Газар газрийн 307 алтан туурт тоосоо өргөж

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул

2. Улаанбаатар хотын  Пүрэвбаатарын бор

3. Төв аймгын Баянжаргалан сумын  Цэвэгдоржийн Тувааны хул

4. Дундговь аймгийн Адаацаг сумын ААУяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан,

5.Төв аймгийн Сэргэлэн сумын МУТМУяач Дамбадаржаагийн Ононгийн бор

6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын буурал. 
7. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Хүрэлийн Бат-Эрдэнийн хүрэн.
8. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Батдоржийн Өнөрсайханы хул. 

9. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, ААУяач Пүрэвийн Батсайханы Ембүү хээр. 
10. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат,  Г.Адъяасүрэнгийн зээрд.

 

ДААГА

Газар газрын 234 ирээдүйн түмэн эхүүд тоосоо өргөж,

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн өсгий цагаан хээр даага

2. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр

3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУТМУяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор,

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, ААУяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хул,

5.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, ААУяач Бадамгаравын Бадраагийн хүрэн зээрд

6.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан.
7. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Шүхэртийн Лхамсүрэнгийн саарал. 
8. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Сэр-Одын Нэргүйбаатарын хээр. 
9. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн зээрд. 
10. Булган аймгийн Бугат сумын уугуул Р.Мягмардоржийн шарга.

 

Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангилалд 52 хурдан хүлэг мордож гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:.

1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд. Хөөрхөн зээрдийг 13 настай Ц.Алтанхундага  унаж хурдлуулжээ.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн. Хүрэн морийг 11 настай Намхайгийн Очирбат унаж хурдлуулжээ.
3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар. Хурдан халтарыг 14 настай Төмөрчөдөрийн Сүх-Очир унаж хурдлуулжээ.
4. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд. Хурдан зээрдийг 14 настай Алимаагийн Алтанхуяг унан хурдлуулжээ.
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъянгийн халиун. Хурдан халиуныг 11 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж хурдлуулжээ.
6. Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гангүнгийн сартай хээр. Хурдан хээрийг 14 настай Хүрэлбаатарын Сэвжид унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Баярмагнайн Ганбатын хар. Хурдан харыг 14 настай Баянмөнхийн Амгаланбаатар унаж хурдлуулжээ.
8. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээгийн бор. Хурдан борыг 12 настай Норжмаагийн Алтансүх унаж хурдлуулжээ.
9. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахын Таван цагаан. Хурдан хээрийг 12 настай Нямсүрэнгийн Дөлгөөн унаж хурдлуулжээ.
10. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягийн зээрд. Хурдан зээрдийг 12 настай Балдандоржийн Содном унаж тус тус хурдлууллаа.

Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалд 116 үрээ бүртгүүлж, 104 хурдан хүлэг мордсоноос:
 

1. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын Буган хээр. Буган хээрийг 11 настай Дэлгэртуяагийн Батхишиг унаж түрүүлгэжээ.
2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул. Хул үрээг 11 настай Батжаргалын Далайцэрэн унаж хурдлуулжээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар. Хар үрээг 11 настай Даваадоржийн Нямбаяр унаж хурдлуулжээ.
4. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар. Халтар үрээг 13 настай Цолмонбаатарын Өсөхбаяр унаж хурдлуулжээ.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор. Бор үрээг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Цэрэндоржийн Пүрэвсүрэнгийн сартай зээрд. Зээрд үрээг 11 настай Алтансүхийн Батсайхан унаж хурдлуулжээ.
7. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын халтар. Халтар үрээг 12 настай Мөнхбатын Мөнхцоож унаж хурдлуулжээ.
8. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Цэвэлсодномын Ганхүүгийн хонгор халзан. Хонгор үрээг 12 настай Үүрийнтуяагийн Бум-Аюуш унаж хурдлуулжээ.
9. Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар. Цавьдар үрээг 8 настай Буянхишигийн Буянжаргал унаж хурдлуулжээ.
10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянгийн хүрэн. Хүрэн үрээг 13 настай Мөнхболдын Сэдэнбат унаж хурдлуулжээ.

Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз бага насны ангилалд 78 даага бүртгүүлж, 56 хурдан хүлэг мордсоноос:
 

1. Увс аймгийн Зүүнговь сумын уяач МУ-ын Алдарт уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага.  Зээрд даагыг 14 настай Доржзодовын Даваа хүү унаж түрүүлгэжээ.
2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзоригийн хар бор. Хар бор даагыг 14 настай Бадамхандын Баттулга унаж хурдлуулжээ.
3.  Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан. Хонгор халзан даагыг 10 настай Дамбий-Ядамын Отгонбилэг хүү унаж хурдлуулжээ.
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн. Хүрэн даагыг 12 настай Энхбаатарын Мягмардорж унаж хурдлуулжээ.
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд  даага. Хурдан зээрдийг 9 настай Хишигжаргалын Содномдорж унаж хурдлуулжээ.
6. Ховд аймгийн Дарви сумын уугуул Дамдинхүүгийн Батмөнхийн сартай хар. Сартай хар даагыг 15 настай Хөхөөгийн Мөнгөнхөлөг унаж хурдлуулжээ.
7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Зээрд даагыг 7 настай Балжиннямын Сумъяабазар хүү унаж хурдлуулжээ.
8. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Дангаагийн Болдбаатарын хүрэн. Хүрэн даагыг 14 настай Батчимэгийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы зээрд. Хурдан зээрд даагыг 9 настай Гэрэлмаагийн Тайван хүү унаж байна.
10. Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Батсүхийн Төмөрсүхийн хул. Хул даагыг 10 настай Эрдэнэтогтохын Алтантогос унаж хурдлуулжээ.

  

 

 

 

“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Л.Галбаатарын Хар азаргыг уралдаанч хүү Тулгабаатар унаж түрүү магнайд хурдлууллаа
“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.