Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.

32 дахь жилдээ зохион байгуулагдсан Breeders cup уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатарын Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морь оролцож, хамгийн богино зайд буюу зүлэгний спринт төрөлд  түрүүлэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ. 

Дэлхийн аварга гэгддэг чансаа өндөр уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийнхээ түрүү магнай болсон баярыг түмэн олонтойгоо хуваалцах цайллага, ёслолын арга хэмжээ болж ММСУХ-ноос очиж хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн цайллагад Монголын  Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгч МУТМУ Ч.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн ,  Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Дуламсүрэн, Б.Содномцог, Д.Мөнхбат, Г.Алтангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Б.Билэгдэмбэрэл, Монгол Улсын Манлай Уяач О.Батбилэг, Монгол Улсын Алдарт Уяач С.Шинэбаатар , Т.Галбадрах МУСГЗ доктор А.Баярмагнай, сэтгүүлч Л.Цагаандалай, нарын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн очиж, дэлхийн хэмжээнд амжилттай наадсан ах дүү хоёр уяачид баяр хүргэж ММСУХ-ны “Алтан дөрөөт” шагналыг гардуулсан юм.

Хүндэтгэлийн зоогийн үеэр Тод манлай ах дүүс “Mongolian Saturdaу дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн нь мөрөөдлийг нь биелүүлсний зэрэгцээ цаашид монголчууд морин уралдааны зах зээлд байр сууриа эзлэх боломжийг олгосон түүхэн үйл явдал” хэмээн тэмдэглэж байсан юм. 

“МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.
2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.