Мэдээ мэдээлэл

Эмгэнэл

МУАУяач Ц.Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ...

 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Цэрэндагвын Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр  ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо. Дундговь нутгаар овоглосон аав хүү, ах дүү гурван алдартын нэгэн болох тэрээр МУАУ Бараатын Цэрэндагвын ууган хүү.


Тэрээр өвөөгөөсөө уяаны эрдмийн А үсэг заалгаж, нагац ах Нямынхаа морьдыг унадаг байсан Ц.Хүүхэнбаатар  нь жолооч мэргэжилтэй улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурал байсан юм.

Ажлынхаа амралтыг 6-р сарын 10-даас нэг их хэтрэлгүй амралтаа аваад л морины ажилдаа орно. Тэр болтол нь аав дүү нар нь уях адууных нь хөндүүрийг гаргаад бэлдчихсэн байдаг байж. Ц.Хүүхэнбаатар агсан аавынхаа хамтаар АХ-ын 54 жилийн ойгоор анх удаа улсын наадмаар уралдсан бөгөөд 1988 онд хар соёолон үрээ нь айргийн тавд хурдлуулан төрийн наадмаас анхны айргаа хүртэж байсан түүхтэй. 1991 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд хязаалан хээр үрээгээ түрүүлгэж, Монголын хамгийн анхны даншиг наадмаас түрүү хүртэж явсан хүндтэй уяач. Түүнээс хойш тэрээр улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн байдаг. 

Монголын тусгаар тогтнол, уламжлал, түүх шашдир, нүүдэлчдийн өв соёлыг тээж явсан түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2002 онд Монгол Улсын Алдарт уяач, шагнасан билээ.

Морь уях төрийн их хэрэгт шимтэн Монгол түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан Алдарт уяачийн маань хичээл, зүтгэл, гэгээн дүрийг  моринд хайртай Монгол түмэн үеийн үед дурсаж байх болно.

 

 

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УЯАЧДЫН

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЭНХБОЛД,

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.СЭРГЭЛЭН,

ТЭРГҮҮЛЭГЧИД,

   АЖЛЫН АЛБА,

 

 

“Дүнжингарав-2018” уралдаанд айрагдаж түрүүлсэн морьдын цуваа Азарга 1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал 2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд 3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гончигийн Цоггэрэлийн хээр 4. Ховд аймгийн Чандмань сумын Яйчилын Ганбаатарын улаан буурал 5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын Халиун
Их хурд8: МУТМУ Т.Галбадрахын бор түрүүллээ Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.
“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо