Мэдээ мэдээлэл

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд энэ жил анх удаа дөрвөн насны хурдан хүлгүүд уралдлаа.

“Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын анхы уралдаан болох “Дүнжингарав 2012” өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод хотноо болж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын морин спорт уяачдын холбооны санал санаачилгын дагуу зохион байгууллагддаг энэхүү уралдаан  ямар нэгэн будлиангүй сайхан болж өнгөрлөө. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд болсон энэхүү уралдаанд хаврын тэргүүн сарын босгон дээр алдар цол хүртсэн уяачид цолоо бататгаж сайхан наадсан юм.   "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд энэ жил анх удаа дөрвөн насны  хурдан хүлгүүд уралдлаа.  Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын дагуу ийнхүү эрлийз морьдыг тусад нь уралдуулсан юм.  Түүнчлэн энэ жил хурдан морь унаач хүүхдийн даатгалыг "Соёмбо" даатгалын компани даатгаж, даатгалыг Монголын морин спорт уяачдын холбоо 100 хувь хариуцсан юм. Мөн түрүүлж, айрагдсан морьдын 20 хүүхдийг ММСУХ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газартай хамтран “Найрамдал” олон улсын хүүхдийн амралтанд амрах эрхийн бичгээр шагнахаас гадна гар утсаар урамшуулсан юм. Үүнээс гадна  "Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг уяач, шилдэг хурдан морь унаач хүүхдийг шалгаруулж алдаршуулсан юм. Энэ жилийн шилдэг уяачаар Архангай аймгийн Их тамир сумын уугуул Э.Дашчарив тодорсон бөгөөд түүний уясан Б.Цэрэнбалтавын эрлийз хээр азарга түрүүлж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын хүрэн халзан их нас аман хүзүүдсэн юм. Харин шилдэг унаач хүүхдээр “Дорнодын унага” галын унаач Дорнод аймгийн Матад сумын уугуул Т.Баярхүү шалгарсан юм. Түүний хувьд энэ уралдаанд Монгол Улсын манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ембүү зээрд болон Улсын алдарт уяач Н.Хүрлээгийн зээрд үрээг унаж хурдалуулсан юм.  Энэхүү уралдаанд газар газрын 800 орчим хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Эрлийз морьдын уралдаанд
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Гаалийн ерөнхий газрын дэд дарга Бат-Очирын Цэрэнбалтавын 100 номертой хээр. Архангай аймгийн залуу уяач Дашчирав уясан.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай констракшн" МУМУ Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр 
3. Архангай аймгийн Чулуут сумын харьяат Түндэнгийн Бадамжунайн зээрд халзан. Бага насандаа төрийн наадамд Анарын нэр дээр айрагдаж байсан энэ үрээг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат МУМУ Бэгзсүрэнгийн Содномцог уясан.  
4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтансүхийн зээрд.  МУТМУ Дагвадоржийн Цэрэнжигмэд уяжээ. 
5. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат "Эрдэнэс МЖЛ" Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд халзан. МУТМУ Сумъяасүрэнгийн Ганхуяг уясан.  
Ийм албан ёсны цувааг Монголын морин спорт уяачдын холбооноос гаргажээ. Бид бусад насны морьдын уралдааны мэдээллийг цаг тухайд нь хүргэж болно.
6. Өвөрхангай аймгийн бүрд сумын уугуул Ч.Пэрэмлэй Загас халзан.
7. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Б.Ганбатын Хар.
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул  Д.Дэлгэрбаярын буурал.
9. Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул Д.Учралбаярын Хүрэн халзан.

 

Азарга 234
Дүнжингарав-2012 хаврын бүсийн уралдааны азарганд 234 хурдан хүлэг уралдлаа. Замын турш МУТМУ Гаваагийн Батхүүгийн Соёмбот зээрд, Батсүхийн Наранхүүгийн хурдан хээр хоёр өнгөлсээр Орхон Баян-Өндөрийн Ц.Ойдовын хул, МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын ембүү хээр, МУМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн ембүү зээрд, Гончигийн Чинзоригийн шуурган хонгор азарганууд дээгүүр уралдаж.

1 .Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн хээр азарга. Сүхбаатар аймгийн унаган энэ хурдан хүлэг өнгөрсөн жил төрийн их баяр наадамд аман хүзүүдэж байсан энэ цагийн тэргүүн хурдуудын нэг.
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Гаваагийн Батхүүгийн соёмбот зээрд азарга . Өнгөрсөн жилийн Дүнжигарав-2011 уралдаанд мөн аман хүзүүдсэн энэ азарга Өвөрхангай аймгийнхаа 80 жилийн ойд түрүүлсэн
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэвээний Ойдовын хул азарга. Аймгийн алдарт уяач Хишигсүрэнгийн Баярсайхан уясан. Өнгөрсөн жил Булганхангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. 
4.Сүхбаатар аймгийн Түмэнцогт МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын ембүү хээр. Ембүү хээр
5. Өмнөговь Цогтцэций "Ажнай" МУМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн ембүү зээрд. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү энэ азарга Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн аварга хүлгээр шалгарсан.
6. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Б.Мөнхбатын хар.
7. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ц.Энхбатын Хүрэн.
8. Төв аймгийн Борнуур М.Сайнзаяагын Бор.
9. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул О.Тагарваагын далай зээрд.
10. Орхон аймгийн Баянөндөр сумын уугуул Ж.Чимэгбатын Хонгор.

 Их нас 293
Дүнжингарав-2012 уралдааны шандаст хурдан 293 их нас будлиангүй сайхан эргэлээ. 109 дугаартай Ерөөлтийн зээрд морь, Пүрэвийн Мэндбаярын хар, Сосорын Мөнхбатын хүрэн, Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын бор, Ховдын Мянгадын Мэндсайханы халтар, Дундговийн Пэлжээгийн Одонбаатарын цавьдар, Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн, бага гурван насандаа төрийн их баяр наадамд айрагдсан Бачтулууны Мөнхтөрийн бор зэрэг морьд өнгөнд уралдаж байсан юм.

1. Ховд аймгийн Чандмань Ерөөлтийн хүрэн. АА уяач дааган хэмээгч Цэрэндэжидийн Цэнд-Аюуш уясан. 
2. Төв аймгийн Баян шадар сайд Миеэгомбын Энхболдын хүрэн халзан. Архангай  аймгийн залуу уяач Дашчирав уясан. Хэдхэн хоногийн өмнө Баянхутагт 100 гаруй их моринд түрүүлсэн
3. МУАУ Галын Баттөмөрийн бор. ХХ зууны их хүлэгч Доноодойн Галын хүү анхны өвлийн бүсийн уралдаанд зээрд морио түрүүлгэж байсан бол энэ удаа бор морио айрагдууллаа.
4. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Мэндсайханы халтар. Цэрэндэжидийн Цэнд-Аюуш уясан. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд өнгөлж уралдаж байгаад наймд давхисан.
5. Архангай Түвшрүүлэх Цагаанбандийн Буянбаатарын хүрэн. 2010 оны төрийн наадамд хул даага айрагдуулж байсан уяач ийнхүү их морио Дүнжингаравын уралдаанд цоллууллаа.
6. Ховд аймгийн Алтай сумын уугуул,  МУАУяач Ц.Гантөмөрийн бор морь. 
7. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, П.Мэндбаярын хар. 
8. Булган аймгийн Бугат сумын ААУяач Р.Мягмардоржийн бор морь. 
9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ААУяач П.Одонбаатарын цавьдар. 
10. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУМУяач Х.Бат-Эрдэнийн хүрэн. 

 Соёолон 205
1.Төв аймгийн Жаргалант Баасандолгорын Батаагийн бор. Уяач Сайнзаяа уясан энэ үрээг 80 дугаартай Лхагвадорж хүү унажээ.
2.  Төв аймгийн Сэргэлэн Базаррагчаагийн бор. Есөнзүйлийн даншигт 1995 онд түрүүлсэн Бямбашижээгийн хурдан хүрэн азарганы үрийн үр. Эх тал нь Ханддоржийн хонгор халзангийн цустай.
3. Өмнөговь аймгийн Булган УА уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө сая таван зуун мянгын бооцоот уралдаанд айрагдсан. 
4. Төв аймгийн Сэргэлэн МУМУ Агваансамдангийн Батсүхийн хул. Шүдлэндээ Хэнтий зүүн бүсэд айрагдаж, өнгөрсөн жил улсад арвын дотор давхиж, Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан. 
5. Төв аймгийн Баянжаргалан Бат-Очирын Саранхүүгийн хонгор халзан. МУМУ Дондогийн Оюунбилэг уясан. Доноодойн Галын удмын Саранхүү уяач ийнхүү эцэг өвгийнхөө уламжлалыг таслахгүй авч явж байна. Тэднийхэн дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан билээ.
6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Ганбаатарын Шарга.
7. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Д.Мөнхбатын Халтар
8. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Цэрэнжигмэдын Халтар
9. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрахын Бор.
10. Төв Н.Отгонбаярын Хул хээр.

 

2012 оны шилдэгүүд шалгарав 2012 оны шилдэгүүд шалгарав
Эрийн гурван наадам хүн төрлөхтний соёлын үнэт өв боллоо. Ийнхүү Монголын Эрийн гурван наадам та биднийх төдийгүй нийт хүн төрөлхтний хайрлаж хадгалаж, уламжлан хөгжүүлэн авч явах ёстой соёлын үнэт өвийн нэгэн боллоо.
“МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.