Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар улсын зөвлөлгөөн болов.

ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнийг улаанбаатар хотноо 2012 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс шилдэг хурдан морь унаач хүүхдүүд оролцлоо. "Богдхан" гал уяаны унаач спортын дэд мастер Батгэрлийн Гантулга, "Агт-Эрдэнэ" гал уяаны унаач спортын дэд Ерэндамбын Дугарваанчиг, олон улсын чөлөөт бөхийн Жон Петрсоны нэрэмжит тэмцээний алтан медальт Увс аймгийн  Цэвээнравдангийн Балжинням, 2009 оны аймгийн шилдэг унаач, 2006 оны шувуухай наадмын алтан медальт бүжигчин Булган аймгийн 1-р жилийн 5б ангийн сурагч Бат-эрдэнийн Батсамбуу, Орхон аймгаас шалгарч ирсэн Батхуягийн Бүрэнбаатар, Улам-Оршихын Алтангэрэл, Ёолкийн Мөнх-Эрдэнэ, Хишигдоржийн Пүрэвдагва, Алтангэрлийн Батогтох нар 2011 оны Орхон аймгийн шилдэг унаачид, 2011 оны мөнгөн хараацай Дорнод аймгийн Хэрлэн сумын сурагч Бямбасүрэнгийн Мөнхтамга, 2011 оны шилдэг унаач, алтан унагантан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сурагч Баярсайханы Батням, Сумын наадмаас 15 түрүү, 32 айраг авсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сурагч Одхүүгийн Чаминчулуун, 2010, 2011 оны аймгийн шилдэг унаач, Хүүхдийн төлөө газрын авьяас алтан медальт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сурагч Эрдэнэгэрлийн Мөнх-Эрдэнэ,ММСУХ-ны 2011 оны шилдэг унаач Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сурагч Буянтогтохын Отгонтогос зэрэг шилдэгүүдийг эгнээндээ багтаасан 70 гаруй

хурдан морь унаач хүүхдүүд чуулж, ММСУХ-ны дэргэд хурдан морь унаач хүүхдийн зөвлөлийг байгуулав.  Зөвлөлийн даргаар Пүрэвжавын Энхтөрийг санал нэгтэйгээр сонгов. П.Энхтөр нь 2010 онд анхны 6 спортын дэд мастер хурдан морь унаач хүүхэд төрөн гарч байсны нэг нь билээ.  Энэ зөвлөлд 21 аймгаас  хурдан морь унаач хүүхдийн төлөөлөл болж   нэг нэг хүүхэд сонгогдох юм. Уг зөвлөл байгуулагдснаар хурдан морь унаач хүүхдүүд өөсдийн дуу хоолой нийгэмд хүргэж, томчууд бид хүүхдийн өмнөөс зөв буруу дуугардагийг болиулах, хурдан морь унаач хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэх эрх ашгийг нь боогдуулах, хурдан морь унах нь хүнд тэвчишгүй хөдөлмөр мэт харагддаг зэрэгт өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх юм. Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хурдан морь унаач хүүхдүүдийн чуулж өөрсдийн хүсэл сонирхолоор зөвлөлөө байгуулж, нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

 

Монгол Улсын Тод Манлай, Манлай , Алдарт уяачид шинээр төрөн гарлаа Монголын Морин Спорт Уяачдын холбоо , Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.
ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЛБООДУУД НЭГДЭЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗАРЛАЛАА. Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Монголын Үндэсний Харваачдын Холбоо
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд үрээг уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэгвийн Шагдарсүрэнгийн сартай хүрэн үрээг уралдаанч хүү н.Энхбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа