Мэдээ мэдээлэл

Монгол улсын алдар цол авсан уяачид

2008 онд болзол хангасан уяачдад Тод манлай, Манлай, Алдарт уяачдад цол олгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монгол түмний цэнгэлийн манлай-Үндэсний их баяр наадмын болон шигшмэл, бүсийн хурдан морины уралдаануудад эрдэнэт хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан түрүү магнай авч, айрагдуулан наадамч олноо баясгасан уяачдад, Үндэсний их баяр наадмын тухай хуулинд заасан болзлыг хангасан уяачдад, Улсын цол олгодог уламжлалтай.

2008 онд болзол хангасан уяачдад Тод манлай, Манлай, Алдарт уяачдад цол олгосон байна. 
Уяачдын цолыг 2009.02.23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд, Есөн хөлт цагаан тугийн өмнө гардуулсан байна.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор:

    • Цэрэнгийн Хэнмэдэх (Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 1 түрүүлүүлж, 19 айрагдуулсан.)

 

    • Дагвадоржийн Ганбаатар (Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 14 түрүүлүүлж, 14 айрагдуулсан.)
       

      Манлай Уяач цолоор:

      rnЦогтын Батсайхан (Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио
      2 түрүүлүүлж, 10 айрагдуулсан.
      )

 

    • Банзрагчийн Билэгдэмбэрэл (Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 3 түрүүлүүлж, 10 айрагдуулсан.)
    • rn
    • Дашцэрэнгийн Одгэрэл ( Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 1 түрүүлүүлж, 13 айрагдуулсан.)
    • rn
    • Бат-Очирын Эрдэнэгэрэл (Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 2 түрүүлүүлж, 10 айрагдуулсан.)

 

    • Дамбадаржаагийн Эрдэнэчулуун(Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 3 түрүүлүүлж, 9 айрагдуулсан.)

 

Алдарт уяач цолоор:

    • Нямдэлэгийн Баатар ( Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 
      3 түрүүлүүлж, 5 айрагдуулсан.)

 

    • Чилхаасүрэнгийн Гансүх ( Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 1 түрүүлүүлж, 7 айрагдуулсан.)

 

    • Түндэвийн Энхтайван ( Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 
      3 түрүүлүүлж, 11 айрагдуулсан.)

 

  • Лхамдамдингийн Оломбаяр ( Шигшмэл болон улс, бүсийн хурдан морины уралдаанд уясан морио 2 түрүүлүүлж, 6 айрагдуулсан.)
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Чимэддоржийн Хишигбаатарын сартай хээр морийг 13 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо