Мэдээ мэдээлэл

Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймаг

Увс аймгийн Улаангом хотноо 2011 оны 07 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Баруун бүсийн хурдан морины уралдаанд  9 аймгийн 905 алтан туурт тоосоо өргөжээ.Баруун бүсийн уралдаанаас  Зүүнговь сумын уяач Б.Далай 1 түрүү 3 айраг хүртэж одтой сайхан наадлаа.  Б.Далай уяач нь энэ жилийн АХ-ын 90 жилийн ой төрийн их баяр наадамд хээр хязаалангаа түрүүлгэсэн билээ.  

Азарга: 135
1. Увс аймгийн Тэс  сумын уугуул, Увс аймгийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүн Юнрэнгийн Төгсжаргалын “ХЭЭР” түрүү магнай болов. Тэсийн голын унаган адуу.бөгөөд  2010 онд Увс аймгийн баяр наадам, Монгол Улсын  арслан Б.Ганбатын нэрэмжит наадамд тус тустүрүүлсэн хурдан хүлэг юм. 
2. Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Жаргалсайханы “ХЭЭР” аман хүзүүнд хурдлав. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Батаагийн унаган адуу. 2011 онд  Төв аймгийн баяр  наадамд 9-д хурдалсан.
3. Айргийн гуравт Завхан аймгийн Сантмаргац сумын Монгол Улсын Алдарт Уяач Б.Баасанжавын “ХҮРЭН”
4. Айргийн гуравт Завхан аймгийн Сантмаргац сумын Аймгийн Алдарт Уяач Эрдэнэцогтын“ХҮРЭН ХАЛЗАН”.  Халзан азарга нь Монгол Улсын Алдарт Уяач Б.Баасанжавын унаган адуу бөгөөд “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд  айргийн гуравт хурдалж, 2011 онд Завхан аймгийн наадамд айрагдсан хурдан хүлэг юм.
5.Айргийн тавд  Баянхонгор аймгийн Бууцагаан сумыну Аймгийн Алдарт Уяач И.Золбоотын“ШАРГА”.  Шарга азарга нь Дорнод аймгийн Хөлөнбуйр унаган адуу бөгөөд Аймагтаа  2 түрүүлж, 1 аман хүзүүдсэн хурдан хүлэг юм.

Их нас: 246
1. Увс аймгийн Тэс сумын уяач Балжиннямын “ҮҮЛЭН” бор түрүү магнай болов.
2. Увс аймгийн Өндөрхангай сумын Монгол Улсын Алдарт Уяач Д.Цэнд-Аюушийн “БОР ХЭЭР”аман хүзүүдэв.
3. Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Мөнхжаргалын “ХАЛТАР”
4. Айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Жамсрангийн “ХАЛТАР”
5. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын Аймгийн Алдарт Уяач Т.Гантөмөрийн “ХЭЭР”

Соёолон: 115
1. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайн “СААРАЛ” түрүү магнай болов.
2. Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Сундуйн “ХҮРЭН ХАЛЗАН” аман хүзүүдэв.
3. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Баярхүүгийн “ХЭЭР”
4. Айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Баатарын “ХЭЭР”
5. Айргийн тавд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Нямсамбуугийн “ХЭЭР”

Хязаалан: 117
1. Увс аймгийн Тэс сумын уяач Ууганзаяагийн “БОР” түрүү магнай болов.
2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Норовсамбуугийн “САРТАЙ”  хүрэн аман хүзүүнд хурдлав.
3. Айргийн гуравт Увс аймгийн Завхан сумын уяач Батзулын “ХҮРЭН”
4. Айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Монгол Улсын заан Д.Бумбаярын “БОР”
5. Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Бадамзулын “ХАЛИУН”

Шүдлэн: 132
1. Завхан аймгийн Сантмаргац сумын Монгол Улсын Алдарт Уяач Б.Баасанжавын “ХЭЭР” түрүүлж хурсан олноо баясгав.
2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайн “УЛААН” буурал аман хүзүүдэв.
3.Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Мөнхдэлгэрийн “ШАРГА”
4. Айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Даваанямын “ШАР” хээр
5. Айргийн тавд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайн “ЦАВЬДАР”

Даага: 98
1. Увс аймгийн Тэс сумын уяач Я.Өлзийбаярын “ЗЭЭРД” халзан түрүүлэв. Халзан даага нь Тэсийн голын унаган адуу.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Ж.Батбаатарын “ХАЛТАР” аман хүзүүнд хурдлав. Халтар даага нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн Алдарт Уяач Ж.Мөнхсүрэнгийн унаган адуу бөгөөд Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд түрүүлчихээд давхар уяагаар иржээ.
3. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайн “ХОНГОР” халзан. Халзан даага нь өөрийн унаган адуу.
4. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ж.Батбаатарын “ХЭЭР”. Хээр даага нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн Алдарт Уяач Ж.Мөнхсүрэнгийн унаган адуу бөгөөд Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд айргийн гуравт хурдалжээ.
5. Айргийн тавд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уяач Цэрэндоржийн “БОР”  хээр  хурдлав.

"Увс хурд 2011" баруун бүсийн хурдан морины уралдаанд эрлийз адууг уралдуулаагүй бөгөөд дунд насны ангилалд буюу шүдлэн, хязаалан насны 11 эрлийз адууг тусд нь уралдуулсан байна.

Эрлийз дунд нас:

1. Улаанбаатар хотын уяач Гансүхийн хээр
2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайн хээр
3. Увс аймгийн Улаангом сумын уяач Ю.Төгсжаргалын хүрэн
4. Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУяач Д.Цэнд-Аюушийн хонгор
5. Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Батсайханы хээр тус тус түрүүлж айрагдсан байна.

Жороо: 37
1. Увс аймгийн Улаангом сумын уяач Сүхбаатарын хээр
2. Увс аймгийн Тэс сумын уяач Тэсхүүгийн халтар
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Гончигсумлаагийн хул
4. Увс аймгийн Тэс сумын уяач Ганжимийн хээр
5. Увс аймгийн Тэс сумын уяач Жамсрангийн хүрэн

Хатираа: 25
1. Увс аймгийн Улаангом сумын уяач Бадарчийн улаан
2. Увс аймгийн Тэс сумын уяач Ядамжавын хээр
3. Увс аймгийн Тэс сумын уяач Баатаржавын хар
4. Увс аймгийн Тэс сумын уяач Мөнхжаргалын халтар
5. Увс аймгийн Тэс сумын уяач Цогоогийн халтар

Баруун бүсийн даншиг наадамын зургаан насны түрүү морьдыг УАЗ 469 машинаар байлсан байна.

Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов. Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.
2000 Гиней Стейкс-т Макфи түрүүллээ Английн Гурван Титмийн эхний уралдаан болох 2000 Гиней Стейкс боллоо.
2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Шүдлэн) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Шүдлэн насны уралдааны фото/