Мэдээ мэдээлэл

Монгол Улсын чансаа өндөр уяач, унаач хүүхэд, азарга, их насны морьдыг тодрууллаа

Монголын морин спорт, уяачдын холбоо рейтингийн зөвлөл байгуулж анх удаа уяачид, хурдан морь унаач, азарга, их насны морьдоо чансааллаа. Тухайн онд үзүүлсэн амжилтыг онооны дарааллаар чансаалан анх удаа Монгол Улсын “2009 оны өндөр чансаатай 9 уяач”, “Есөн унаач хүүхэд”, “Есөн азарга” “Есөн их насны морьд”-ыг эрэмбэлэн гаргалаа.

Чансаагаараа тэргүүлэгчдэд шагнал гардуулах ёслол 2010 хоёрдугаар сарын 11-нд Сүнжин гранд зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Энэхүү ёслолд шилдэг уяачид, шилдэг унаач хүүхдүүд, есөн азарга, их насны морьдын эзэд, гал уяаныхан, ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгч гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр ММСУХ-ны хэвлэл-“Дэлхийн морьтон” сэтгүүлийн нээлт-ёслолын ажиллагаа болсон юм.  

Монгол Улсын 2009 оны манлай 9 уяач 

  1. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол Улсын манлай уяач С.Ганхуяг 31 оноо

 

 

  1. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн 27 оноо

         

  1. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач  Э.Эрдэнэчулуун 22 оноо
     
  1. Төв аймгийн Баян сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Оюунбилэг 22 оноо 
  1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Аймгийн алдарт уяач Т.Батзориг  20 оноо
  1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон 19 оноо
  1. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол Улсын Манлай уяач” Д.Мөнхбат 15 оноо
  1. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Аймгийн алдарт уяач Ц.Цэнд-Аюуш 13 оноо
  1. Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл 13 оноо

9. Төв аймгийн Сэргэлэн сумын залуу уяач Т.Ихбаяр 11 оноогоор чансааны есдүгээрт тус тус шалгарлаа. 

 

 

Монгол Улсын 2009 оны манлай 9 хурдан морь унаач хүүхэд

 

1. Оюунгэрэлийн Баярбаатар 13 настай Дорнод аймаг Цагаан-Овоо сум

                                                /Дорнын унага/ гал уяа

2. Пүрэвжавын Энхтөр 17 настай Улаанбаатар хот

                                                /Талын хүлэгч/ гал уяа

3. Болдбаатарын Адьяабазар 12 настай Сүхбаатар аймгийн Баруун-урт сум

                                                 /Агт-Эрдэнэ/ гал уяа

4. Цолмонгийн Лхагвасүрэн 14 настай Архангай аймгийн Их тамир сум

                                                /Түмний эх/ гал уяа

5. Золбаярын Шинэбаяр 10 настай Төв аймгийн Баян-өнжүүл сум

                                               /Түмний эх/ гал уяа

6. Батбаярын Мягмарсүрэн Өвөрхангай аймгийн Тарагт сум

                                              /Босоо хүлэг/ гал уяа

7. Отгонбаярын Ганзориг 13 настай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум

                                             /Зоос гал/ гал уяа

8. Бат-очирын Ариунболд 14 настай Төв аймгийн Баянцогт сум

                                              /Итгэлт-Орших/ гал уяа

9. Цасхүүгийн Алтанхундага 11 настай Төв аймгийн Баянжаргалан сум

                                              /Макс гал/ гал уяа

 

 

Монгол Улсын 2009 оны чансаа өндөр 9 азарга

 

1.   С.Хэрлэнгийн “Хонгор азарга”                       9 оноо

2.    Б.Баасанбазарын “Сувдан зээрд” азарга          8 оноо

3.    Л.Цандэлэгийн “ Соёмбо” хүрэн                     7 оноо

4.    Ц.Гантөмөрийн “Торгон хул” азарга              7 оноо

5.    Ц.Хэнмэдэхийн зээрд халзан азарга                7 оноо

6.    Ч.Махбалын халтар азарга   оноо                     7 оноо

7.    Б.Наранхүүгийн шарга азарга                          6 оноо

8.    Н.Хүрлээгийн хүрэн халзан азарга                 6 оноо

9.    Х.Баттулгын хүрэн азарга                                4 оноо

9.    Б.Билэгдэмбэрэлийн хар азарга 4 оноогоор чансааны есдүгээрт шалгарлаа.

 

 

Монгол Улсын 2009 оны чансаа өндөр 9 их насны морь

 

1. Б.Энхболдын “Егүзэр хээр” морь                      14 оноо

2. Ц.Батсайханы бор морь                                       10 оноо

3. Ц.Дэлгэрдалайн халтар халзан морь                 10 оноо

4. Р.Баатархүүгийн “Дэлгэр хээр” морь                6 оноо

5. Н.Лхагвасайханы “Эрхэт” хүрэн                       4 оноо

6. П.Бат-Эрдэнийн зээрд морь                               4 оноо

7. Б.Чинбатын зээрд                                                4 оноо

8. П.Сэргэлэнгийн зээрд морь                               4 оноо

9. Э.Цолмонгийн “Босоо” хүрэн морь                   3 оноо

9. Д.Цогтбаярын “гархин” хээр морь                    3 оноо

9. М.Насанбатын “аварга” хээр морь                    3 оноо

9. Д.Хишигжаргалын “Асгат” хээр морь 3 оноогоор чансааны есдүгээрт тус тус шалгарлаа. 

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
“МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.
2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.