Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа.

ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг  2012 оны 1-р сарын 14-ны өдөр Дорноговь   аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд  зохион байгууллаа.

Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч”  МСУХ  нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо мөн тул батламж олгов” гэсэн батламжийг Дорноговь аймгийн  “Хутагтын хүлэгч”МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболдод ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  гардуулснаар  уяачдын зөвлөлгөөн  эхлэв.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнд ММСУХ-ны ажлын алба, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Тэргүүлэгч гишүүн М.Мөнхбаясгалан, Л.Цагаандалай, Монгол улсын Тод манлай уяач, тэргүүлэгч гишүүн Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, МУ-ын манлай уяач  Г.Алтангэрэл, Д.Оюунбилэг, Дорноговь  аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоо, Аймгийн Засаг даргын тамга газар, 14 сумын 170 гаруй уяачдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны  бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт, орон нутагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд нэгдсэн нэг бодлого чиглэлтэй хамтран ажиллах талаар уяачдад дэлгэрэнгүй ярилаа. Уяачдын зөвлөлгөөн дээр олон уяачид санал бодлоо илэрхийлж, Дорноговь  аймаг бол эрт цагаас морь уяж сойх уяа засал, сайн уяач, удамт “Тайж”, “Бандь”  хурдан адуугаараа  алдартай  аймаг. Тийм учраас энэ түүх соёлоо хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, үндэсний хурдан морины уралдаанд тохиолдож буй бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, адууг бүртгэлтэй болгох, адууны  эмчилгээ сувилгаа, зэргийг хэрхэн зөв оновчтой шийдэх тухай харилцан ярилцлаа.

Орон нутагт үндэсний хурдан морины хөгжлийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа  “Хутагтын хүлэгч” МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболд, Б.Оргой, Л.Сундуй, С.Шаравдорж, С.Дашзэвэг нарыг  ММСУХолбооны хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  оролцож, аймаг орныхоо нэр төрийг өндөрт өргөж, 2011 онд болсон Дорноговь аймгийн 80 жил, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд амжилт гаргаж, аймгийн алдарт уяачдын болзолыг хангасан 16 уяачдад цол зэргийг гардууллаа. 

Шагналыг: П.Сэргэлэн  ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга

ММСУХолбоо  2012  оныг  салбар холбоодоо  бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг  2012 оны 1-р сарын 14-ны өдөр Дорноговь   аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоо буюу  8 дахь аймагтаа уяачдын зөвлөлгөөөнийг зохион байгуулаад байна.

Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч”  МСУХ  нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо мөн тул батламж олгов” гэсэн батламжийг Дорноговь аймгийн  “Хутагтын хүлэгч”МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболдод ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  гардуулснаар  уяачдын зөвлөлгөөн  эхлэв.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнд ММСУХ-ны ажлын алба, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Тэргүүлэгч гишүүн М.Мөнхбаясгалан, Л.Цагаандалай, Монгол улсын Тод манлай уяач, тэргүүлэгч гишүүн Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, МУ-ын манлай уяач  Г.Алтангэрэл, Д.Оюунбилэг, Дорноговь  аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоо, Аймгийн Засаг даргын тамга газар, 14 сумын 140 гаруй уяачдын төлөөлөл  оролцов.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны  бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй яриалаа.

П.Сэргэлэн: Сүрэг мал тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Эрхэм уяачдаа. Та бүгддээ энэ өдрийн амгаланг эрж мэндчилье.

ММСУХолбоо 50-н бүтээлч ажил хийгээд байна. Цаашид ч олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөж байна. 2011 онд бид уяачдаа бүртгэх ажлыг эхлүүлж одоо төгсгөлийн шатандаа явж байна. 2012 онд бид адуугаа бүртгэхээр бэлтгэл ажлыг нь эхлүүлээд байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо монгол улсад хурдан морины уралдааныг 3-н чиглэлээр хөгжүүлэх хэтийн зорилгоо тодорхойллоо.

1-рт Үндэсний хурдан морины уралдаан.

Үндэсний хурдан морины уралдаан гэдэг маань олон зууны тэртээгээс уламжлагдан өвлөгдөн ирсэн өвөг дээдсийн ур ухаанаар бүтээгдэн боловсорч ирсэн өнө эртний соёл юм. Үндэсний хурдан морины уралдааныг уламжлан авч, өвлүүлэн хойч үедээ хүргэх зорилго бол та бидний хамгийн эрхэм нандин зорилго юм аа. Тэгэхлээр бид үндэсний хурдан морины уралдаандаа монгол адуугаа уралдуулж ард түмнээ баясан цэнгүүлнээ.

2-рт Эрлийз морьдын уралдаан.

Адууныхаа удам угшлийг сайжруулах зорилгоор үржил селекцийн ажлыг манай уяачид хийсэн. Эндээс бий болсон эрлийз морьдыг уралдуулах спортын чиглэлийн уралдаантай болох юм.

3-рт Цэвэр цусны морьдын уралдаан.

Дэлхийд уралддаг  манайханы хэлдэгээр морин тойруулгын уралдаан бол зөвхөн англи адуугаар уралддаг. өөрөөр хэлбэл үүлдэр хольж уралдана гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр орчин үеийн олон улсын стандарт хангасан морин тойруулгыг монголдоо бий болгож тэр морин тойруулгадаа цэвэр цусны англи адуугаар уралдах юм.  

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, Монголчуудын өмнө хамгийн чухлаар тулгамдаж буй асуудал бол монгол адууны үүлдэр угсааг дэлхийн адууны бүртгэлт бүртгүүлэх юм. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг гүрний адуу яагаад өнөөдөр дэлхийн адууны  бүртгэлд бүртгэлгүй байдаг билээ. Энэ ажлыг бодит ажил болгохын төлөө уяачдын холбоо ажиллаж байнаа.

Өнөөдөр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж уралдуулах явдал бол юу юунаас чухал билээ. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны  одоогийн удирдлага ажил авсан анхны уралдаанаасаа эхлээд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж эхэлсэн. 2009, 2010, 2011 оны “Дүнжингарав” уралдаанаас эхлээд хурдан морь унаач хүүхдийн гэнэтыг ослын даатгалыг 100 хувь хариуцаж даатгаж ирсэн. Энэ даатгал нь бүтэн жилийн турш хүчинтэй. Зөвхөн хурдан морь унахад зориулагдаагүй бусад ахуйн осолд өртөхөд ч энэ даатгалаас даатгал авах боломжтой юм. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2011 онд хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг батлуулахад бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаа. Одоо 2012 оны 2-р сарын 1-нээс хойш өөрөөр хэлбэл энэ хаврын уралдаанаас эхлээд хамгаалатын стандартын хувцас хэрэслэлийг хууль сахиулах байгууллагынхан та бүгдээс шаардаж эхлэнэ. Тэгэхлээр энэ хамгаалатын хувцас хэрэгслийг уяачид бид өөрсдөө худалдан авч хурдан морь унаач хүүхдүүдээ өмсүүлэх юм. 2011 оны улсын наадмаар хурдан морь унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөж уралдсан. Энэ ажлыг  Монголын Морин Спорт Уяачдын Холбоо санаачилан зохион байгуулсан билээ.

Орон нутагт болж байгаа зохион байгуулалтгүй жижиг уралдааныг цэгцлэх шаардлагатай болж байна. Ямар нэгэн гавьяа шагнал авахлаараа гэрийнхээ гадаа морь уралдуулдаг. Тэнд албан ёсны зөвшөөрөл, хүн, мал эмнэлэг, цагдаа хэв журам, уралдаан зохион байгуулагчид байдаггүй. Энэ байдлаас болж хүүхдийн амь эрсдэх явдал гарсан. Энэ нь эргээд хурдан морины уралдааныг бодлогоор  хөгжүүлж байгаа хүмүүстээ цохилт өгсөн.Яг үүнтэй уяалдаад хурдан морины уралдааны замын стандартыг хангах юм. Уралдааны зам гэдэг унаач хүүхдийн аюулгүй байдал, та бүгдийн хурдан, үнэ цэнэтэй морьдын аюулгүй байдлыг хангах гээд олон талын асуудал байдаг. Манай уяачид үсэргээ сунгаа,давхилаа хүртэл батлагдсан аюулгүй уралдааны замд хийж байх ёстой юм.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гадаад харилцаа хөгжиж Азийн морин уралдааны холбоонд элссэнээр монгол уяач тив дэлхийд морь уях эрх нь нээгдэж эхлэлээ гэж ойлгож болно.

Азийн морин уралдааны холбооны гол зорилго бол Ази тивд морин уралдааныг хөгжүүлэх, хөгжүүлэхийн тулд нэгдсэн нэг дүрэм журамтай байх, морин уралдааныг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчин бэлдэж өгөх ,. Мөн тухайн орны үндэсний морин уралдааныг  хөгжүүлэхэд нь тус нэмэр болох гээд олон асуудалд туслалцаа өгдөг морин уралдааны мэргэжлийн холбоо юм. Анх энэ байгууллагад элсэж байхад зарим хүмүүс монгол наадмыг бай муруйны юмтай холих нь гээд буруу ойлголтоор ярьж л байсан. Манай үндэсний хурдан морины уралдаан гэдэг бол монголчууд биднийг бусад үндэстнээс монгол гэж ялгаж өгдөг их соёл шүү дээ. 

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач:Монгол төрийн сүлдэнд заларсан адууны эзэд ээ. Монгол гэрийн хойморьт морь ярихлаараа ертөнцийн хамаг сайн сайхан бүхнийг шимтэн ярьдаг уяачид та бүхнийхээ амгаланг айлтгая.

Төр амгалан байж наадмаа хийдэг.уяачид бид төрийн наадмыг бүрдүүлдэг.

Уяачид бид эхлээд эсэн мэнд сайхан наадаж сурах хэрэгтэй.

Эсэн мэнд сайхан наадна гэдэг нь уясан морь хаагуур давхих чухал биш  хүүхэд морио  эсэн мэнд уралдуулж сурах, наадам өөрөө будлиангүй болох. Сайхан наадам гэж юуг хэлдэг вэ гэхлээр будлиангүй наадмыг хэлдэг. Монголын хурдан морины уралдаан өөрөө ямар ч найраагүй ганц зүйл. Хүүхэд гэдэг цагаан сэтгэлтэй. Тэгэхээр уралдаж байгаа морь, унаж байгаа хүүхэд хоёр хоорондоо хэзээ ч тохиролцоо хийдэггүй.

Үүний дараа нь бид хурдан хүлэг морио түрүүлгэж, айрагдуулах тухай бодох байх. Мөн үүний дараа цол хэргэм, алдар, нэр төрийг бодох ёстой болов уу гэж бодож байна. Дорноговьчууд та бүхний өвөг дээдэс “Тайж”,  “Бандь” хурдан адууг бий болгожээ. Сүүлийн жилүүдэд танай аймгаас хоёр их насны морь улсын наадамд түрүүллээ. Энэ бол монголчууд бидний бахархал юм. Бахархах шалтгаан нь юу байна гэхлээр та бүгдийн өвөг дээдэс ийм хурдан адууг та бидэнд үлдээж өгсөнд   байгаа болов уу гэж бодож байна.

Чулуунбадрах/Алтанширээ/: Би Манлай уяач Оюунбилэгээс  асуух гэсэн юм. Дорноговь адууг та уяж хурдлуулж байгаа уяач хүн. Дорноговь адуу ямархуу уяатай, ямархуу адуу байна гэж бодож байна.

Д.Оюунбилэг МУ-ын манлай уяач: Манай уяанд Дорноговийн 20-иод адуу уяагдаж байгаа. Эндээс очсон адуу эхний жилдээ жаахан даардаг болов уу. Олон сайн угшил нийлүүлж гаргасан болохоор хурдан гэдэг нь батлагдсан адуу гэж боддог. Хөлийн хурд ихтэй ийм адуу санагддаг.

Од/Дэлгэрэх/: Морь, машин цуг уралдаад байдаг боллоо. үүнийг шийдсэн гарц байна уу?

П. Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхийнарийн бичгийн дарга: Энэ зөвлөлгөөнд сууж байгаа уяачид, монголын нийт уяачдад дуулууштай санал байнаа. Морь машин хоёр цуг уралддаг яг үнэн шүү дээ. Тэгэхээр уралдаж байгаа морьдтой хэн уралдаад байна. Та бүхэн бодоод үз дээ. Уяачид бид л өөрсдөө уралдаад байгаа шүү дээ. үүнийг уяачид бид өөрсдөө хамтарч шийдэх ёстой. Дүнжингарав” хаврын уралдаанд шаардлагатай хүн, мал эмнэлэг, комисс гээд хэдхэн машинд зөвшөөрөл өгдөг. яг морь уралдахаар цагдаагийн хамгаалалтыг дайраад ороод ирдэг. Ард түмэн болохоор уяачдын холбоо олон машин дагуулаад байна гэж боддог.  Тэгээд уралдаан зохион байгуулагч нартаа бурууг нь өгдөг.

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: Та түрүүн гарц байна уу гэж та асууллаа. Олон талаас ярилцбал гарц байлгүй яахав. Жишээ нь уяачид бидний уясан  морийг гараан дээрээс зэрэг гарч байна гэдгийг бариан дээр байгаа бидэнд дэлгэцээр харуулчих. Уяачид санаа зовохгүй болно. 2-рт Уралдаан зохион байгуулагчдын үйл ажиллагаа уяачдад нээлттэй биш учраас дагах сонирхол их байдаг. 3-рт өөр нэгэн гарц бол уралдаан зохион байгуулагчид буюу хурдан морины зүтгэлтэн мэргэжлийн хүмүүсийг бэлдэх. Адилхан уяачид мөртлөө нэг хэсэг нь наадам зохион байгуулаад байдаг. нөгөө нэг хэсэг болохоор ард нь хоцорч үлдээд байдаг.

Отгонбаяр/Хөвсгөл сум/: Дуламсүрэн уяачаас асуух асуулт байна. Одоо нэг моринд дундажаар хэдэн төгрөгний тэжээл өгч байнаа.

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: За нэг моринд өдөрт 4 кг овьёос, 4кг хивэг, дээрээс өвс гээд бүх л зүйл ороод 13 мянган төгрөгний тэжээлийг нэг моринд өгч байна.энэ бол Өлзийт хороололд байгаа өнөөдрийн үнэ. өвсөө хямд үед нь авсан уяачид бол арай өөр үнэ гарах байх. Би өвс авч чадалгүй байж байгаад 7 мянган төгрөгний үнэтэй үед нь авсан.

Гочоо/Алтанширээ/: Уралдаан зохион байгуулж байгаа хүмүүс татвар авч байна. Энэ болох юм уу?

П. Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхийнарийн бичгийн дарга: ММСУХ, ер нь хурдан морины уралдаан зохион байгуулж хүмүүс татвар авдаггүй. Харин уралдааны хураамж авдаг. Өнөөдөр ММСУХ-ноос зохион байгуулж байгаа хурдан морины уралдааныг хийхэд төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Цэвэр холбооны гишүүд, дэмжигчдын хандиваар бүрддэг. Орон нутагт зохион байгуулагдаж байгаа уралдаанууд ч ийм маягаар болж байгаа. Дорноговь аймгийн уяачдын холбооны хэдэн нөхөд мөн хандив тусламжаар хавар зуны уралдаанаа хийдэг. Харин тэр уралдаанд таны уясан морь түрүүлж, айрагдах юм бол алдар цол, бай шагнал авдаг. өөрөөр хэлбэл уяач хүн алдар цол, бай шагналын төлөө уралдаж байгаа тул хураамж өгөх ёстой. Хүмүүс зөвхөн уяачдад очдог бай шагналыг тооцоод байдаг. Хурдан морины уралдаан зохион байгуулна гэдэг өөрөө өндөр өртөгтөй байдаг. өөрөөр хэлбэл бөхийн барилдаан, Сурын харваатай зүйрлэж боломжгүй. Зөвхөн их насны морь уралдлаа гэж бодоход Хоёр талдаа 50 км газар явна. Шатахууны үнэ гэхэд овоо мөнгө гардаг. Тэгээд заавал явах хүн, мал эмнэлэг, хэв журам сахиулах, комисс гээд. Тэгэхээр зардал өндөртөй байдаг болохоор хураамж авах нь зөв гэж хэлэх байна. Та бүгдийн тэр хураамжаар одоо будлиангүй уралддаг болоод байнаа.

Отгон/Хатанбулаг/: Өөрийн унаган адуугаараа уралдая гэхэд хэдий хэр хугацаанд амжилтанд хүрэх вэ?

Ц.Хэнмэдэх МУ-ын Тод манлай уяач: За би өөрийн амьдрал дээрээ ярих юм бол 40 орчим жил орж байх шиг байна. Сайн их насны морь төрж эхлэхэд миний унаган адуу сайжирчээ гэж ойлгох нь зөв байх. Би азаргаа ойр ойрхон сольж байсан. Адууныхаа түвшинг сорихоор 1996 онд нас насны 36 адуу уяж улсын наадамд уралдуулсан. Тэгэхэд хар морь соёолондоо түрүүлж, азарга 7-д ер нь ихэнх нь 50-ийн дотор хурдалсан шүү.

Ганбаатар/Даланжаргалан/ :залуу уяачдад зориулсан сургалт хэрэгтэй байна

П. Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхийнарийн бичгийн дарга: ММСУХ  залуу уяачддаа зориулсан Алдар цолтой уяачид, мал зүйчдыг оруулсан сургалт хийхээр төлөвлөж байгаа.

Ухна /аймгийн алдарт уяач/: Улсын наадамд их насны морь нэг түрүүлээд дахиж олон түрүүлэхгүй байна.энэ юундаа байна.

Д.Оюунбилэг МУ-ын манлай уяач: Улсын наадам бол өрсөлдөөн ихтэй болсон. Ер нь тогтмол сайн хурдалж байгаа морьд бол байгаа шүү дээ. Түрүүлж айрагдахгүй болохоос биш тогтмол 10-ын дотор хурдалж байдаг морьд бол байгаа.

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: Ухна гуайн асуултанд нэмж хариулахад Дорноговийн наадам, улсын наадам хоёр бол наадам гэдэг утгаараа адилхан. Харин уралдаж байгаа морьд, уяачдын хувьд харилцан адилгүй. Нэг түрүүлээд дахиж олон түрүүлэхгүй байна гэдэг. уяаны арга барил, адууны өөрийнхөн бүтэц, уралдааны зам гээд олон чухал зүйээс шалтгаална. үүнээс гадна байгалиас их шалтгаалдаг боллоо.

Пүрэв//: Тэжээгээд хэдэн жил уралдах вэ, цагаан өвсөөр уралдвал хэдэн жил уралдах вэ?

Ц.Хэнмэдэх МУ-ын Тод манлай уяач: Одоо цагт зөв тэжээх нь чухал болжээ. Цагаан өвсөөр уралдвал тоогийн нэмж, тоосонд нь хутгалдах болжээ шүү. Хэдэн жил уралдахын сайн хэлж мэдэхгүй байна. 2000 оноос хойш би морь тэжээж эхэлсэн. Би хар морио тэжээгээд л уралдаад байгаа шүү дээ.

Дашзэвэг /Алтанширээ/: Буруудсан морийг тэр жилд нь засаж болох уу?

Ц.Дуламсүрэн МУ-ын Тод манлай уяач: Намар уралдахаар морь их бурууддаг юм шигээ.Хавар бол харьцангуй гайгүй байдаг. Тожил уяач хэлж байсан. өвөл 30 эмээлээгүй морийг зун нь улсад айрагдуулахад хэцүү гэж. Буруудсан морийг чухам юунаас болж гэдгийг мэдээд засаж болно. Засаж болохын хамгийн эхний зөв алхам бол зөв эдлээд уралдахгүй байх, тэвчихээс л эхлэнэ дээ.

“МОНГОЛ УЯАЧ-3000” Уяачдын зөвлөлгөөн дээр олон уяачид санал бодлоо илэрхийлж, Дорноговь  аймаг бол эрт цагаас морь уяж сойх уяа засал, сайн уяач, удамт “Тайж”, “Бандь”  хурдан адуугаараа  алдартай  аймаг. Тийм учраас энэ түүх соёлоо хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, үндэсний хурдан морины уралдаанд тохиолдож буй бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, адууг бүртгэлтэй болгох, адууны  эмчилгээ сувилгаа, зэргийг хэрхэн зөв оновчтой шийдэх тухай харилцан ярилцлаа.

Орон нутагт үндэсний хурдан морины хөгжлийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа  “Хутагтын хүлэгч” МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболд, Б.Оргой, Л.Сундуй, С.Шаравдорж, С.Дашзэвэг нарыг  ММСУХолбооны хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  оролцож, аймаг орныхоо нэр төрийг өндөрт өргөж, 2011 онд болсон Дорноговь аймгийн 80 жил, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд амжилт гаргаж, аймгийн алдарт уяачдын болзолыг хангасан 16 уяачдад Аймгийн засаг даргын 2012 оны 1-р сарын 12-ны А/01 захирамжаар доорхи нэр бүхий уяачдад цолыг нь  гардууллаа. 

1.Яйчилын Батсуурь                    Алтанширээ сум

2.Баатарын Сайнбуян                  Алтанширээ сум

3.Бөхбатын Уламбаяр                  Алтанширээ сум

4.Сансандоржийн Энхбат             Айраг сум

5. Жамбалын Баттогтох               Өргөн сум

6.Лувсандоржийн Амартөр                     Өргөн сум

7.Лхажавын Цагаандалай             Өргөн сум

8.Мажмгийн Түмэнбаяр               Өргөн сум

9.Маамын Баярдаваа                  Өргөн сум

10.Сайнбилэгийн Чулуунбаатар      Өргөн сум

11Сангийн Отгонбат                      Сайншанд сум

12.Цэрэнгийн батсүх                     Сайншанд сум

13.Монхдойн Жаргалсайхан        Хатанбулаг сум

14. Гонигийн Амарсайхан             Замын-Үүд сум

15.Бат-Өлзийн Мөнхчулуун          Замын-Үүд сум

16.Ухнын Отгонбилэг                   Сайхандулаан сум

 

Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймаг Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...
МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ ХҮЛГҮҮД