Мэдээ мэдээлэл

Монгол наадамд зөвхөн Монгол морьд уралдана.

2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ

2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ. Хурлыг ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд  М.Энхболд даргалж эрлийз буюу 1, 2-р үеийн эрлийз морьдыг тусад нь уралдуулах саналыг ММСУХ-ны Ерөнхийлөгч өөрөө гаргаж тэргүүлэгчидэд танилцууллаа. 
2010 оны 5 сард ММСУХ-ны “Удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн” хийж, энэ зөвлөгөөнөөс  эрлийз адууг Монгол адуунаас тусад уралдуулах тухай зөвлөмж гаргаж ММСУХ-ны тэргүүлэгч гишүүдэд хүргүүлсэн. Мөн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар эрлийз адууг Монгол адуунаас тусад уралдуулах тухай саналыг хоёр удаа авч хэлэлцэж байсан. 2011 оны 1 дүгээр сард  Бүх  аймгуудын салбарт холбоодоос Эрлийз, Монгол морьдыг хэрхэн уралдуулах тухай санал авахад 20 аймаг саналаа өгснөөс 19 аймгийн уяачид Эрлийз адууг Монгол адуунаас тусад нь уралдуулах саналаа албан ёсоор өгсөн байв. Зөвхөн Орхон аймгийн уяачид хамтад нь уралдуулах санал өгсөн байна. ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд Монгол морьдыг, Эрлийз морьдоос тусад нь уралдуулах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ММСУХ-ноос эрлийз морьдыг , монгол морьдоос тусад нь уралдуулах шийдвэр гаргалаа. Энэ зунаас эхлэн Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол морьд уралдах бөгөөд эрлийз морьд 7 дугаар сарын 13-ны өдөр тусдаа уралдах юм байна. Бүсийн уралдаануудын хувьд тухайн аймгийн ЗДТГ, ИТХ, Морин Спорт Уяачдын Холбоо өөрсдөө шийдэх боломжийг олголоо. ММСУХ энэ асуудлыг  олон талаас нь анхааралтай авч судлан Монгол улсын бүх аймаг, сум, дүүрэг дэхь салбарууд, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, морь сонирхогчид, үзэгч олон түмнийхээ санал хүсэлтийг үндэслэн  энэхүү шийдвэрийг  гаргалаа.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ИХНАСНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ИХНАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 383 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
Төвийн бүсийн уралдааны соёолонд  117 хүлэг бүртгэгджээ Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд,
Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.