Мэдээ мэдээлэл

Дааган Цэндээ уяач “Алтангадас” одонгоор шагнууллаа

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул олноо “Дааган” хэмээх алдаршсан Цэрэндэжидын Цэнд-Аюуш уяач Үндэсний эрх чөлөөний, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын үеэр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны төв байранд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн одонг энгэрт нь зүүж үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Улсын алдар цолгүй аваагүй ч Монголын уяачдын дунд манлай уяачийн энтэй гэх Ц.Цэнд-Аюуш уяач 1975 онд анх 16 настайгаас хурдан морь шинжиж, уяж сойх монголын эрхэм  их соёлын төлөө 40-өөд жил хөдөлмөрлөж яваа уяач юм. Түүний уяж хурдлуулсан хурдан хүлэг морьд нь   Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан, улс, бүсийн наадамуудад олон удаа түрүүлж,  айрагдуулж байсан алдартай уяач билээ.

1994 оны Ардын хувьсгалын 73 жилийн ойгоор Улаанбаатар Партизаны Эрдэнэтуяагийн хонгор халзан даагыг айргийн гуравт, өөрийн шарга халзан даагаа айргийн дөрөвт хурдлуулж байсан бол, мөн  2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяраар Говь-Алтай аймгийн Зандансүрэнгийн халиун даагыг айргийн гуравт, Багануурын Мөнхбатын сартай хүрэн даагыг айргийн дөрөвт хурдлуулж улсын наадамд даагыг хоёроор нь айрагдуулж байснаараа наадамчин олон, уяачдаасаа  “Дааган” хэмээх алдарыг хүртсэн түүхтэй. Ц.Цэнд-Аюуш уяач ер нь даагыг  олон удаа түрүүлгэж, айрагдуулсан түүхтэй уяач юм билээ.

“Алтангадас” одонт Ц. Цэнд-Аюуш уяач маань анх би 1978 онд тэр үеийн Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сайд байсан Бугын Дэжид гуайгаас онц хилчингээр шагнуулж байсан бол 2010 онд Монголын Морин Спорт,Уяачдын Холбоо маань “Спортын Алдар” медалиар шагнасан юм. Өнөөдөр  Үндэсний эрх чөлөөний, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын үеэр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулж уяачдын холбооны удирдлагаасаа гардан авч байгаадаа баяртай байна гээд  уяа дүүрэн үүрсэх хурдан хүлэг морьдоодоо яарсан  Дааган” хэмээх Ц.Цэнд-Аюуш уяач маань “Адис авахуйн даваанд сөгдөж нэг мөргөнө дөө замдаа, алтан туурт хүлэг морьддоо одонгоо үзүүлж нэг баярлана  даа” гэж бяцхан хошигнож  билээ. Цэрэндэжидын Цэнд-Аюуш уяачийг “Алтангадас” одонг гардан авахад Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Монгол улсын алдарт уяач Олонбаяр, Жигээгийн Дорждэрэм, Эрдэнэ гээд олон уяачид хүрэлцэн ирсэн байлаа. ММСУХолбоо “Алтангадас” одонт Цэнд-Аюуш уяачддаа хүндэтгэл үзүүлж мөнгөн аяга алд цэнхэр хадгаа гардан барилаа.


 

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан
Эрлийз дунд насанд 57 хурдан хүлэг уралдахаар мордлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэллээ.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО АХМАД УЯАЧ, МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ... Морины төлөө юугаа ч золихоос буцахгүй Морь болсон морьтон Уран туураар цавчилсан ногоон алаг дэнждээ Уяа болсон уяач... Морины төлөө оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад уяач, морины зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, ММСУХ сэтгэлийн хадагаа дэлгэлээ.