Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатар “Молор эрдэнэ” одонгоор шагнагдлаа

Монголчууд 2000 жилийн тэртээгээс хүлэг сайн морьдынхоо шандас юуг сорин уралдуулж, ид хавыг нь гайхуулсаар ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.

      Туурга тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадам тэр дундаа морины уралдааныг хөгжүүлж,  мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд  улиран одож буй 2015 оныхоо амжилт, бүтээлийг дүгнэлээ. Өнөө жилийн баярын цэнгүүн ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан эрхмүүд  хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаасан юм. 

            ММСУХ-ны эрхэм дээд шагнал Молор эрдэнэ одонгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч  Дагвадоржийн Ганбаатар шагнууллаа.  2015 оны 10-р сарын 31-нд  АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон 32 дахь удаагийн Breeders cup уралдаанд Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морио зүлэгний спринт төрөлд  түрүүлгэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ. 

      Энэхүү нэр хүндтэй эрхэм шагнал “Молор Эрдэнэ” одонг хамгийн анх  Өвгөн ноён Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавт нэхэн олгож байсан бол 2013 онд ММСУХ-г анх үүсгэн байгуулагчдад  өнгөрсөн жил ММСУХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч  МУТМУ Д.Дагвадоржид  олгосон байдаг.

      ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг журамтай...

      Монгол уяачийн ур чадварыг дэлхийд гайхуулж Монгол түмний бахархлыг нэгээр нэмсэн энэхүү үйл явдал нүүдэлчин Монголын соёл эрийн гурван наадмын бүх төрлүүд дэлхийд данстай болсныг баталж, цаашлаад Монгол уяачид олон улсад гарч уралдах гарцыг нээсэн түүхэн үйл явдал юмаа.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Туульс "Магнай халтар" XXI-р зуун гарсаар магтаал , туульс хайлсан бүтээл гараагүй бөгөөд нэгэн халхын хурдан буянд зориулсан магтаалыг эрхэм үзэгч та бүхэнд толилуулж байна. Ардын уламжлалт зэмсэгийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан бүтээл юм.
Үндэсний их баяр наадам АХ-ын 90 жил соёолон насны морьдын уралдаан Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьны Соёолон насны уралдаан Хүй долоо худагын торгон дэнжнээ болж Тоосонд нь ороход хийморь сэргэдэг соёолон насны морьд барианд орлоо. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 398 бүртгүүлснээс 310 хурдан буян тоосоо өргөлөө.