Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Газар газрын шандаст 177 хүлэг бүртгүүлснээс 172 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..

 

 1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  Монгол Улсын Алдарт Уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун азаргыг уралдаанч хүү 9 настай Б.Ганболд унаж түрүү магнайд хурдлууллаа 

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азаргыг уралдаанч хүү 8 настай Г.Түвшинбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа 

3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Шөвгөр” зээрд азаргыг уралдаанч хүү 8 настай О.Гончингсумлаа унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Яруу” хээр азаргыг уралдаанч хүү 8 настай А.Алтангэрэл айргийн дөрөвт хурдлууллаа

5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Д.Энхтөрийн хул азаргыг уралдаанч хүү 10 настай У.Төгөлдөр унаж айргийн тавд хурдлууллаа.

6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Пэлжээгийн Одонбаатарын халиун азаргыг уралдаанч хүү 9 настай Э.Төгссайхан унаж хурдлууллаа
7. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяач Л.Мөнхбаатарын бор азаргыг уралдаанч хүү 11 настай Г.Отгонбаяр унаж хурдлууллаа
8. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан азаргыг уралдаанч хүү 13 настай О.Дандар унаж хурдлууллаа
9. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач С.Хишигээгийн хээр азаргыг уралдаанч хүү 9 настай М.Ундрахбаяр унаж хурдлууллаа
10. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ж.Энхболдын халтар азаргыг уралдаанч хүү 12 настай М.Улсболд унаж хурдлууллаа
11. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, П.Батсайханы бор азаргыг уралдаанч хүү 10 настай Н.Чинчулуун унаж хурдлууллаа
12. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Л.Батмөнхийн хүрэн халзан азаргыг уралдаанч хүү 13 настай У.Гангантөгс унаж хурдлууллаа
13. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Г.Ариунболдын хээр азаргыг уралдаанч хүү 7 настай Ц.Даваадорж унаж хурдлууллаа
14. Ховд аймгийн Үенч сумын уугуул, Батбаярын сартай хонгор азаргыг уралдаанч хүү 14 настай Д.Гансүх унаж хурдлууллаа
15. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Ц.Мөнхбаатарын Дөлгөөн хар азаргыг уралдаанч хүү 12 настай М.Лхагвасүрэн унаж хурдлууллаа
16. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Лхагвын Цандэлэгийн халтар азаргыг уралдаанч хүү 10 настай Н.Чинчулуун унаж хурдлууллаа
17. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хонгор азаргыг уралдаанч хүү 14 настай О.Равнайсүрэн унаж хурдлууллаа
18. Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Ц.Гантөмөрийн хүрэн халзан азаргыг уралдаанч хүү 9 настай Б.Энхболд унаж хурдлууллаа
19. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Паламын Гөлөгөөгийн буурал азаргыг уралдаанч хүү 13 настай Э.Дагва-Очир унаж хурдлууллаа
20. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач М.Мөнхбатын цавьдар халзан азаргыг уралдаанч хүү 8 настай Н.Билгүүн унаж хурдлууллаа

ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны 2010 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод,тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг залуу уяач,шилдэг гал,шилдэг ивээн тэтгэгч,шилдэг хурдан морь унаач хүүхэд гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө... ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
"Бөртэ чоно-2019" цомын эзэн боллоо. Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2019" ёслолын ажиллагаа 2019.12.13-ны өдөр "Корпорейт-2" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа.