Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа.

Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.

Хоёрхон чавхдасандаа хорвоог уярааж байдаг морин хуур бол морин сүлд юм. Эзэн Чингэс хаан төрийн өргөөндөө алтан хуур залж байсан нэн эртний түүхтэй Морьтон монголчууд бид Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн морин сүлдэт морин хуурыг  залах хүндэтгэлийн ёслолыг ёсоллоо. 
 Морин сүлдэт хуурыг Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн төрийн хан хуурч Цэрэндорж хуурыг амилуулан аялгуу үүсгэж Түмний эхийн магтаалыг  хуурдан тоглож нийт үзэгчдэд сонсгосон юм. 
Морин сүлдэт хуураа ийнхүү амь оруулан аялгуу үүсгэсэний дараа Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдод гардуулав. Морин сүлдэт хуурыг залах ёслолд Монголын морин хуурын чуулга бүтэн бие бүрэлдэхүүнээрээ хүндэтгэлийн аялгууг тоглож удирдаач Монгол улсын Ардын жүжигчин Батчулуун удирдав.

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар /цаашид ЗГХА-ХТГ гэх/-ыг төлөөлж дэд дарга С.Нарантуяа, Монголын морин Спорт Уяачдын Холбоо /цаашид ММСУХ гэх/-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар энэхүү санамж бичигт 2011 оны 03 сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.
“ДОРНОД ТАЛЫН ХУРД- 2014” Зүүн бүсийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Зүүн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож Тугийн зэв шиг шулуун зоригоороо Тусгаар тогтнол, түүх соёлоо Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг Энэ цагт мандаан бадрааж яваа Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн