Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа.

Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.

Хоёрхон чавхдасандаа хорвоог уярааж байдаг морин хуур бол морин сүлд юм. Эзэн Чингэс хаан төрийн өргөөндөө алтан хуур залж байсан нэн эртний түүхтэй Морьтон монголчууд бид Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн морин сүлдэт морин хуурыг  залах хүндэтгэлийн ёслолыг ёсоллоо. 
 Морин сүлдэт хуурыг Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн төрийн хан хуурч Цэрэндорж хуурыг амилуулан аялгуу үүсгэж Түмний эхийн магтаалыг  хуурдан тоглож нийт үзэгчдэд сонсгосон юм. 
Морин сүлдэт хуураа ийнхүү амь оруулан аялгуу үүсгэсэний дараа Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдод гардуулав. Морин сүлдэт хуурыг залах ёслолд Монголын морин хуурын чуулга бүтэн бие бүрэлдэхүүнээрээ хүндэтгэлийн аялгууг тоглож удирдаач Монгол улсын Ардын жүжигчин Батчулуун удирдав.

А.Баярмагнай: Монгол угсаатны уламжлалт соёл хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд... Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой.
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам их насны уралдаан Их насны морьдын уралдаанд 419 хурдан ажнай гарааны зурхайнаас нэгэн зэрэг эргэж 25 км замыг туулж уралдлаа.
2013 онд Их хурд , Улс , Бүс ,Гиннесийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Монгол түмэн Монгол наадмын хөх тэнгэр доор морь, хүүхэд эсэн мэнд ирэхийг билэгдэн хурсан олноороо эвлэлдэн нэгдэж, эв эеийг дээдэлдэг билээ.