Мэдээ мэдээлэл

ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар /цаашид ЗГХА-ХТГ гэх/-ыг төлөөлж дэд дарга С.Нарантуяа, Монголын морин Спорт Уяачдын Холбоо /цаашид ММСУХ гэх/-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар энэхүү санамж бичигт 2011 оны 03 сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2005 оны 05 тоот тушаал, Монголын нийт уяачид, морин спорт сонирхогчдод хандсан Уриалгад дэвшүүлсэн хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд :

 

  1. Хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах

чиглэлээр эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, хэрэгжүүлэх;

            2. Монгол Улсад Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенци, Мянганы хөгжлийн зорилтууд, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” дэлхийн дээд хэмжээний чуулганы тунхаглал, Хүүхэд хамгааллын үндэсний стратеги болон хүүхэд хамгааллын талаарх уяачид, эцэг эх, эзэд, гэр бүл, байгууллага, иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог хангах зорилготой “ Хурдан морины уяач”-дын хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлэх;

          3. “Хурдан морины унаач хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эцэг эх, уяач, унаач хүүхдийн зан үйлийн сөрөг хандлагуудыг засах, хурдан морины унаач хүүхдийг ЕБС, албан бус, мэргэжлийн боловсролд болон эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд хамруулахад талууд дараах асуудлаар харилцан тохиролцсон болно.

 

Нэгдүгээр зүйл. Талуудын ерөнхий үүрэг

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид заасан хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх, хүүхдийн амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих эрхийг хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зэрэг ерөнхий зарчмуудыг санамж бичгийг хэрэгжүүлэхэд талууд баримтална. 

А. ЗГХА-ХТГ-ын хүлээх үүрэг  :

 

  1.             1Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн холбогдох хууль, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийн байдалд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авах;
  2. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэлийн стандартыг батлуулж, мөрдүүлэхэд хяналт тавих;

          3. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлаар төрийн, ТББ, олон нийт, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;

 

          4. Хурдан морины уралдаанд оролцсон хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар нөлөөлөл, сурталчилгаа, нөхцөл байдлын судалгаа хийх, арга зүйг боловсруулах, үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж, эцсийн үр дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын тэргүүлдэг Хүүхдийн төлөө зөвлөл болон Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд танилцуулна.

         

Б. ММСУХ-ны хүлээх үүрэг :

 

          1. Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулах, уралдааныг хууль, дүрмийн хүрээнд зохион байгуулах;

          2. Хурдан морины уралдааны асуудлаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг морины эзэд, уяачдын гал, унаач хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдаар хангуулах, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;     

          3. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэлийн стандартын талаар Олон улсын болон Азийн морин уралдааны гишүүн орнуудын туршлагыг судалж, дэлхийн түвшинд нийцүүлэхэд анхаарах;

          4.  Хурдан морины уралдааны замын стандартыг батлуулж, аюулгүй байдлыг хангах;   

          5. Хурдан морины уралдаанд оролцох морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэлийн стандартыг таниулах ажлын хүрээнд бүсийн зөвлөгөөнийг орон нутгийн салбар холбоодтой хамтран, морины эзэн, уяачид, хүүхэд, эцэг эхэд ойлголт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах;

          6. Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эцэг эхийн зөвшөөрөл авах, төрсний гэрчилгээтэй бүртгэх, хүүхдийн насыг баримтлах, уралдааны зам болон бусад бэлтгэл зохион байгуулалтыг хангахад уралдааныг зохион байгуулагч талуудтай хамтран ажиллах;

         

Хоёрдугаар зүйл

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД

 

Талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана.

 

2.1. Аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, Морин спорт уяачдын холбоод

 

          2.1.1. Хурдан морь унаач хүүхдийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах;

          2.1.2. Хурдан морь унаач хүүхдийн боловсрол эзэмших эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зөрчил, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины унаач хүүхэд өөрийгөө хамгаалах чадвар эзэмших арга зүйг боловсронгуй болгох, түгээн дэлгэрүүлэхэд хамтын ажиллагааны санал санаачлага өрнүүлэх;  

          2.1.3. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, амжилт гаргасан эзэд, уяач, унаач хүүхэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнах, урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих;

          2.1.4. Хурдан морь унаач хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа санал санаачлагын хэрэгжилтийг талууд жил бүр хэлэлцэн үр дүнг олон нийтэд мэдээлж байх;

 

 

Гуравдугаар зүйл. Хүчин төгөлдөр байх хугацаа

 

          Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

          Хэрэв аль нэг Талын хувьд хариуцсан үүргийг амжилттай, бүрэн биелүүлэх үүднээс энэ зүйлийн 1 дүгээр заалтад заасан хугацааг сунгах нөхцөл үүсвэл санаачлагч Тал нөгөө Талд хугацаа алдалгүй мэдэгдэх бөгөөд хүчинтэй байх хугацааг харилцан зөвшилцсөний үндсэн дээр шинээр тогтооно. Энэ тохиолдолд Талууд уг санамж бичгийн 4 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, гарын үсэг зурна.

          Хэрэв аль нэг Талын хувьд хариуцсан үүргийг амжилттай, бүрэн биелүүлэх боломжгүй болох эсвэл түүнээс татгалзах нөхцөл үүсвэл Талууд асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэнэ.

 

Дөрөвдүгээр зүйл. Хамтын ажиллагааг дүгнэх, зөвлөлдөх

 

          Санамж бичгийн хэрэгжилт, талуудын хамтын ажиллагааны үр дүн, цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах талаар талуудын төлөөлөгчдийн уулзалтыг товлосон хугацаанд зохион байгуулж үнэлэлт өгч дүгнэнэ.

          Талуудын уулзалтаас гарсан санал шийдвэрийн дагуу санамж бичигт нэмэлт өөрчлөлт хийж болно.     

 

 

         ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:      ММСУХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ                

         ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН  ДЭД ДАРГА                                    ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА   

 

              С.НАРАНТУЯА                                                                                П. СЭРГЭЛЭН

 

УЛСЫН НААДМААС ДУТАХААРГҮЙ ОЛОН ҮЗЭГЧ ЦУГЛАЖЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө
ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болов. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.