Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Дөмөг сайн морьдынхоо хатан туураар 
Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож 
Тугийн зэв шиг шулуун зоригоороо 
Тусгаар тогтнол, түүх соёлоо 
Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан 
Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг
Энэ цагт мандаан бадрааж яваа 
Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн 2011оны 12-р сарын 13-ны 16 цагт Хан-Уул дүүрэг 11-р хороо “Маршал” хотхон. “LUXURY” клубт болно.
Хадаг жудаг хоёртоо 
Хамаг Монголынхоо шүтээн морин эрдэнээ дээдэлсэн
Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв их эрдэнэ 
Хурдан морь уях соёлоо 
Өнө хойчдоо хүргэх эрхэм тангарагтай 
эрхэм уяачид та бүхнийг  ММСУХ-ны  уяачдын шинэ жилийн цэнгүүнд

хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 9-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.
                                                                                    Харилцах утас:8807-3024

Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа “Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.
Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...