Мэдээ мэдээлэл

Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 уяачид

Өндөр чансаатай 9 уяачид

 

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг Үндэсний их баяр наадмаас 8 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 8 айраг авч 51-оноогоор чансааны Нэгдүгээрт эрэмблэгдэв.

 

2. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түвдэнгийн Батцоож Үндэсний их баяр наадмаас

2 айраг, бүсийн уралдаанаас 3 түрүү 9 айраг авч 37-оноогоор чансааны Хоёрдугаарт эрэмблэгдэв.    

 3. Дорнод аймгийн Цагаан овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг Үндэсний их баяр наадмаас

1 түрүү, 1 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 6 айраг авч 31 оноогоор чансааны Гуравдугаарт эрэмблэгдэв.

 

 4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач Түмэндэлгэрийн Ихбаяр Үндэсний их баяр наадмаас

1 айраг, бүсийн уралдаанаас 1 түрүү 9 айраг авч 26 оноогоор чансааны  Дөрөвдүгээрт эрэмблэгдэв.

 

 5.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, бүсийн уралдаанаас 5 айраг авч 22 оноогоор чансааны Тавдугаарт эрэмблэгдэв.

 

6.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатар Үндэсний их баяр наадмаас

1 айраг, бүсийн уралдаанаас –2 түрүү, 4 айраг авч 21 оноогоор чансааны Зургаадугаарт эрэмблэгдэв.

 

7.Төв аймгийн Баянцогт сум Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэл Үндэсний их баяр наадмаас

2 айраг, бүсийн уралдаанаас –1 түрүү, 4 айраг авч 21 оноогоор чансааны Долдугаарт эрэмблэгдэв.

 

8.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Пүрэвдоржийн Алтансүх Үндэсний их баяр

наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас –1 түрүү, 3 айраг авч 17- оноогоор чансааны Наймдугаартэрэмблэгдэв.

9.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Золзаяагийн Алтан-Эрдэнэ Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, бүсийн уралдаанаас –3 түрүү авч оноогоор чансааны Есдүгээрт эрэмблэгдэв.

 

 

 

 

АЙМГИЙНХАА ШИЛДЭГ ХҮЛГИЙГ ТОДРУУЛЖ, ТҮРҮҮЛСЭН СУМЫГ ЭРЛИЙЗ АЗАРГАН ҮРЭЭГЭЭР ШАГНАНА Хүлэг сайн морины тухай яриа Монгол нутгийн өнцөг булан бүхэнд өрнөж буй монгол наадмын дараахан манай сурвалжлагч “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Чимиддоржийн Ганзоригтой уулзжээ. Алба ажил их, зав чөлөө бага байдаг энэ эрхэмтэй уулзаж цөөн асуултанд хариу авсныг нийтэлж байна.
Уяач Адууны дэргэд, адууны салхинд төрж өсч, морин дэл дээр салхи цуулан давхиж монгол хүн жинхэнэ монгол хүн болон бойждог бөлгөө.
Монголын уяачдын “Эв нэгдлийн баяр”-ын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн One Event Hall-д нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны өнөр бүл ,өнөө жил “Эв нэгдлийн баяр” нэрийн дор монгол орныхоо 335 сум суурин газраасаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.