Мэдээ мэдээлэл

Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант Монгол улсад айлчилав

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч,Олон улсын морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержант Монгол оронд айлчилж байна.

Гай Сержант нь Шинэ Зеландын иргэн бөгөөд Азийн морин уралдааны холбоонд 10 гаруй жил, Олон улсын морин уралдааны холбоонд 2 жил гаруй ажиллаж байгаа Ази болон Олон улсын морины томоохон зүтгэлтэн хүн юм.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2010 онд Австралийн Сидней хотод болсон Азийн морин уралдааны 33-р бага хурлаар Азийн морин уралдааны холбооны гишүүн орноор элсэж байсан билээ. Тэр цагаас хойш Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Ази болон номхон далайн орнуудын морины бодлогод санаачлага, идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд Монголын уяачдын нэр хүнд гадаадад өсөж, Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болохоор  ажиллаж байна. 
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2011оны 10-р сард Францын Парис хотноо хуралдсан олон улсын морин уралдааны холбооны хуралд ажиглагч орноор оролцож, Олон улсын морин уралдааны холбооны гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
 Ноён Гай Сержантын ажлын айлчлалын гол зорилго нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүнээр болох, Олон улсын морин уралдааны холбооны гишүүнээр элсэх энэ ажилд  зөвлөгөө өгөх, ММСУХ-ны үйл ажиллагаа, Монголын хурдан морины уралдааны үйл ажиллагаатай танилцах  зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонд 4 хоногийн хугацаатай ажлын айлчлал хийлээ. 
Азийн морин уралдааны холбооны дэд Ерөнхийлөгч ММСУХ-нд айлчилж уяачдын холбооны үйл ажиллагаа, бодлого, бичиг баримт, ирээдүйн ажлын төлөвлөгөөтөй  бүрэн танилцав. Ноён Гай Сержант Морьтон Монголчууд та бүхэн богинохон  хугацаанд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсэнд талархаж байна. Гэхдээ Монголчууд та бүхэн  Ази болон олон улсын морины бодлого, үйл ажиллагаанд одоо байгаагаасаа илүү их идэвхитэй оролцож ажиллахыг хүсэж байна. Азийн морин уралдааны холбооны удирдлага Морьтон Монголчууд та бүхнийг  идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг  анхаарч  Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болох  энэ ажилд бид анхаарч ажиллах болно. Монголчууд та бүхэн Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн буюу гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсноор Ази болон Номхон далайн орнуудын  хэмжээний морины бодлогод оролцож аливаа шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй болох юм гэв.   

"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн баруун урт хотод зохион байгуулагдлаа "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний эхэнд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уяачдад Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав.
ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Адууны нийгэмлэг, Өвөрмонголын морин уралдааны холбоо, Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургууль хамтран “Үндэсний уламжлал, морин уралдаан” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ хавар зохион байгуулагдлаа
МОРЬТОН МОНГОЛЧУУД ГЕННИСИЙН НОМЫН ТУСГАЙ ДУГААРТ АМЖИЛТАА ДУУРСГАЛАА Тэртээ 1955 оноос хойш дэлхий дахинаа болж буй гайхалтай шинэ шинэлэг  бүхнийг бүртгэж, түүхэн чухал үйл явцыг баримтжуулан баталгаажуулдаг газар бол дэлхийн геннисийн байгууллага юм. Геннисийн байгууллага түүхэн амжилтын 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд  Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан багтсан байна.