Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн хурдан морины уралдаан Өмнөговь аймаг

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул МонголУлсын алдарт Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн санаачлагаар 1999 онд анхлан зохион байгуулагдсан "Говь шанхын хурд" уралдаан Өмнөговь аймгийн төвд 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ММСУХ-ны их хурлаар батлагдсан “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийн дагуу уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулж, унаач хүүхдүүд, уяачдын эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хурдан морьдын эрүүл ахуй, амь насыг хамгаалах зорилгоор ММСУХ-ны Ерөнхийлөгч нэгдсэн удирдлагаар хангах, Төвийн бүсийн урадааныг зохион байгуулсан Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн МСУХ, “Ажнай” корпарацитай хамтран зохион байгууллаа. Монгол болон Эрлийз адууг тусад нь уралдуулах ММСУХ-ны шийдвэрийн дагуу хангайн бүсийн хурдан морины уралдаан боллоо. Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан түмэн эхүүдийг ачааны авто машинаар байлсан бөгөөд тодруулбал зургаан насны түрүү морьдыг "Kama" маркийн ачааны машин 10 сая төгрөгөөр, аман хүзүүг "Kama" 7.5 сая төгрөгөөр, айргийг гурвын морьдыг "Kama" 4 сая төгрөгөөр, айргийн дөрөв болон тавын морьдын "Kama" 3 сая төгрөгөөр тус тус байлсан бол 6-10-д хурдалсан морьдыг мотоцинклоор, 11-21-д хурдалсан морьдыг эрээн майхнаар, 22-55 хүртлэх морьдыг нэмнээгээр байлсан байна. 

Азарга: 103 орчим алтан туурт тоосоо өргөв.
 1. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уяач М.Жаргалсайханы “ХУЛ” алаг түрүүлэв. Алаг азарга нь аймгийн наадамд нэг айрагдсан бөгөөд "Хутагтын хурд 2011" уралдаанд айрагдсан билээ.
2. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Нийслэлийн Алдарт Уяач Б.Дашдоржийн “ЯГААН”аман хүзүүдэв
3. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Нэхийтийн “ХОНГОР”
4. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Номгон сумын уяач Б.Цэнгэлжаргалын “ГАЛ” хонгор.
5. Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол Улсын Алдарт Уяач Д.Бат-Эрдэнийн “ЕМБҮҮ” хээр. Хээр азарганы уяа сойлгийг Монгол Улсын Алдарт Уяач С.Төмөр-Очир тааруулжээ.

Их нас: 163 ажнай хурд шандасаа сорилоо.
1. Өмнөговь аймгийн Булган сумын уяач Н.Хүрлээгийн “СААРАЛ” морь түрүүлэв. Саарал морь нь 2009 онд соёолондоо улсын наадамд айрагдаж, Ардын Хувьсгалын түүхт 90 жилийн ойгоор  22-т хурдалжээ. Бор морийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Аймгийн Алдарт Уяач Түвдэнжааждийн Батзориг уяж сойжээ.
2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач С.Балдандоржийн “УХАА” хонгор аман хүзүүнд хурдлав. Хонгор морь нь Дорноговь аймгийн Мандах сумын Хашбатын унаган адуу бөгөөд 2010 оны  улсын наадмын түрүү, Говь-Алтайн аймагт болсон баруун бүсийн уралдаанд  тус тус түрүүлсэн хүлэг юм. 2011 онд  Өмнөговь аймгийн 80 жилд айргийн дөрөвт хурдалсан  билээ.“Ухаа” Хонгорын уяа сойлгийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Монгол Улсын Алдарт Уяач Ц.Цэрэнбал тааруулжээ.
3. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат “Ажнай” корпорацийн уяач Оргилын “БОР”
4. Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач А.Батсүхын “БОР”. 
5. Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Монгол Улсын Алдарт Уяач Б.Бат-Эрдэнийн “БОР”. Бор морины уяа сойлгийг Дорнод аймгийн Матад сумын Аймгийн Алдарт Уяач Б.Цэндбаатар тааруулжээ.

Соёолон: 152 ажнай тоосоо өргөлөө.
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Амарбаясгалангийн “ХОНГОР”. Хонгор үрээ нь өнөө жил аймгийнхаа 80 жилд түрүүлсэн билээ.
2. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын НАУяач Н.Ижилбаярын бор. Бор үрээ нь Дорнод аймгийн угшилтай бөгөөд өнгөрсөн жил улсын наадамд 10 хурдалж, давхар уяагаар Говь-Алтайн даншигт аман хүзүүдсэн бол өнөө жил Дүнжингаравт 7, Нүүрэнтэйн их хурд зүүн бүсийн уралдаанд түрүү, АХ-ын 90 жилийн ой Үндэсний их баяр наадамд түрүүлсэн хурдан хүлэг билээ. Говь шанхын өмнө Өмнөговь аймгийн 80 жилд мөн аман хүзүүдээд байсан билээ. Бор үрээний уяа сойлгыг УБ хот, Багахангай дүүргийн НАУяач Дашдорж тааруулдаг билээ.
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын зээрд. Зээрд үрээ нь өнөө жил аймгийнхаа 80 жилд айргийн гуравт хурдалсан бөгөөд Дундговь аймгийн Луус сумын ААУяач Ч.Алтансүх уяа сойлгыг нь тааруулжээ.
4. Төв аймгийн Баян сумын уугуул, "Агт-Эрдэнэ" галын уяач  Х.Цогтсайханы хүрэн. Хүрэн үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд 7-д хурдалж, давхар уяагаар Хэнтийн зүүн бүсд айрагдсан бол өнөө жил АХ-ын 90 жилд 6-д хурдалсан билээ. Хүрэн үрээг Төв аймгийн Баян сумын МУМУяач Д.Оюунбилэг уяж сойдог юм.
5. Завхан аймгийн Баянтэс сумын уяач Доржрагчаагийн хонгор 

Хязаалан: Хязаалангийн уралдаанд нийт 89 хурдан хүлэг тоосоо өргөв.
1. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул "Ажнай" корпорацийн уяач Мөнхтайваны хулан хээр. Хуланхээр үрээ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ААУяач "өндөр" хэмээх Чулууны хүү ААУяач Гантөмөрийн унаган адуу билээ.
2. Завхан аймгийн харъяат "Морьт хангай" группийн ерөнхийлөгч Эрдэнээгийн хүрэн. Хүрэн үрээний уяа сойлгийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул НАУяач дааган хэмээх Ц.Цэнд-Аюуш тааруулжээ.
3. Төв аймгийн Сэргэлэн сумын МУМУяач Б.Жанчивийн хүрэн
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат "Ажнай" корпорацийн уяач Давгадоржийн хул. Хул үрээний уяа сойлгийг Төв аймгийн Сэргэлэн сумын ААУяач Л.Хэрлэн тааруулсан байна.
5. Төв аймгийн Бүрэн сумын уяач Найдандоржийн бор тус тус түрүүлж айрагдлаа.

Шүдлэн: шүдлэнгийн уралдаанд газар газрын 86 ажнай уралдав.
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Д.Эрболдын хар. Хар үрээний уяа сойлгийн Өлзийт сумын ААУяач Дэмчигцоодол тааруулдаг билээ.
2. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Энхбатын хүрэн
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч МУАУяач Д.Бат-Эрдэнийн хонгор. Хонгор үрээний уяа сойлгийг МУТМУяач Д.Даваахүү тааруулдаг билээ.
4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач О.Энхбаярын хар
5. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Эрдэнэбулганы бор 

Даага: Говь Шанх-4 даншигийн дааганы уралдаанд газар газраас цугларсан 65 даага тоосоо өргөв
1. Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын уяач Түмэнбаярын хонгор. Хонгор дааганы уяа сойлгыг Дундговь аймгийн Луус сумын ААУяач Ч.Алтансүх тааруулдаг билээ.
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Амгалангийн хээр.
3. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уяач Н.Энхболдын хул. Хул даагийг Дундговь аймгийн Өлзийт сумын ААУяач Дэмчигцоодол уяжээ.
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Сүхбаатарын хонгор
5. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Жаргалсайханы хонгор даага тус тус түрүүлж айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин түмнээ баясгалаа.

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ “Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО АХМАД УЯАЧ, МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ... Морины төлөө юугаа ч золихоос буцахгүй Морь болсон морьтон Уран туураар цавчилсан ногоон алаг дэнждээ Уяа болсон уяач... Морины төлөө оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад уяач, морины зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, ММСУХ сэтгэлийн хадагаа дэлгэлээ.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛНО Удирдах ажилтны улсын зөвлөлгөөн 2010 оны 5 дугаар 16 нд Монголын Үндэсний Олимпын хороонд болно.