Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов.

Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.

Ойрд уулзаагүй уяачид нутаг нутгийн өвөлжилт, адуу малынхаа тухай хууч хөөрч баярын  ширээнээ сууцгаав. 
ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ММСУХ-ны тэргүүлэгчид уяачдыг хүндэтгэн угтаж авлаа. Ихэнх ёслол дээр дарга нарыг угтаж хүлээн авдаг бол Уяачдын холбооны удирдлага харин эгэл жирийн уяачдаа угтан хүндэтгэж авсан нь ММСУХолбооны  шинэ жилийн цэнгүүн эхнээсээ шинэ содон үйл явдлаар дүүрэн болох нь харагдаж байлаа.
 Жил болгон 1000 адуу тоолуулж маллаж байдаг Төв аймгийн Ханан Төмөрбаатар, унаган адуу нь улс бүсийн уралдаанд тогтмол сайн хурдалж байгаа Дорнодын Чадраа, Сүхбаатарын Бор-Ухна, 2010 онд Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдааны их насны морины түрүүг унаган адуугаараа авсан Намсрайдорж, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын  шүдлэнгийн аман хүзүүг хүртсэн Өвөрхангай Тогоомашир, хурдан морины үйл хэрэгт өөрийн оюун ухаанаа зориулж яваа ахмад хурдан морины зүтгэлтэн Орхон аймгийн Жигжидсүрэн, хурдан удмын адуугаа өсгөн үржүүлж буй Төв аймгийн Баярсүх гээд олон ахмад уяачдыг ММСУХолбоо урьж хүндэтгэлийн ширээнээ суулгаж хүндэтгэл үзүүлнэ билээ.
Тод улаан сарнай энгэрт нь цэцэглэж баяр бахдалаар дүүрэн гэрэлтэх уяачид заал дүүрэн сууцгаасан байлаа. ММСУХ-ны  Ерөнхийлөгч, Монгол улсын Шадар сайд М.Энхболд шинэ жилийн цэнгүүнээ нээж 60 мянган гишүүдийн төлөөлөл болсон та бүхэндээ болон нийт уяачдадаа баярын мэндчилгээг дэвшүүлж байгаагаа уламжилснаар  уяачдын холбооны амжилт бүтээлээр дүүрэн шинэ жил ийнхүү эхэлсэн юм.
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо  шинэ жилийн цэнгүүн дээрээ   “МОЛОР-ЭРДЭНЭ” одон, “АЛТАН МОРЬ” шагнал, тухайн жилийн Монгол улсын хамгийн өндөр чансаатай 9-н уяач, 9-н хурдан морины хүүхэд, 9-н азарга, 9-н их насны морь, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааг дэмжиж  ажилласан хэвлэл мэдээлэл болон хурдан морины зүтгэлтэн нараа шалгаруулдаг уламжлалтай билээ.


 

Австралийн Сидней хотод болсон Азийн морин уралдааны 33-р бага хуралд төлөөлөгчөөр оролцсон Монгол Улсын Алдарт уяач, ММСУХ-ны тэргүүлэг  Хурал дээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Бидэнд авууштай зүйлүүд их ярьж байна. Олон улсын хэмжээнд морь уралдуулах асуудал өөрөө хэлэх юм бол тээврийн асуудал, мал эмнэлэгийн каринтины асуудлыг  нилээн онцгойлон авч үзэх талаар асуудал дэвшүүлж  байна.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст хурдан 112 даага уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан дааганууд ирсэн байлаа.
ДҮНЖИНГАРАВ-2014 Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй мандлын “Цагаан хөтөлд” арван дөрөв дэхь жилдээ амжилтай зохион байгуулагдлаа.