Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид

Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...

Энэ жилийн “Дүнжингарав-2010” уралдааныг “Говь” компани, “Хөх сүлд” групп, “Булганхангай"МСУХ “Дүнжингарав” худалдааны төв ивээн тэтгэлээ.

“Дүнжингарав-2010” уралдааны үеэр ММСУХ ахмад уяач, морины зүтгэлтэн, ивээн тэтгэгч 20 шахам хүнд хүндэтгэл үзүүлсэн. Манай шилдэг үйлдвэрлэгч “Говь” компани тэдгээр хүмүүст өөрийн бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьсан юм. Энэ жилийн хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”эмэгтэйчүүдийн баярын босгон дээр болж буй онцлогийг харгалзан “Говь” компани азарга, их нас, соёолон морьдын уралдаанд түрүүлж айрагдсан хүүхэд бүрийн ээжид өөрийн бүтээгдэхүүн-дулаан хөнжил бэлэглэсэн нь бас нэг “сюрприз” байлаа.

Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Заамар сумын уугуул, Мижидсүрэнгийн Энхтайваны “Заамар” халтар даагыг уралдаанч хүү 13 настай Д.Очирбаатар унаж түрүүлгэлээ
“Говь шанх-V" Говийн бүсийн уралдааны хурдан их насны уралдааны албан ёсны дэлгэрэнгүй цуваа 1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн “Төвгөр саарал” морийг уралдаанч хүү 13 настай Б.Алтантөгс унаж түрүүлгэлээ