Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймаг

Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ММСУХ-ны их хурлаар батлагдсан “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийн дагуу уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулж, унаач хүүхдүүд, уяачдын эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хурдан морьдын эрүүл ахуй, амь насыг хамгаалах зорилгоор ММСУХ-ны Ерөнхийлөгч нэгдсэн удирдлагаар хангах, Хангайн бүсийн урадааныг зохион байгуулсан Архангай аймгийн ЗДТГ, аймгийн МСУХ, Орхон аймгийн МСУХ-той хамтран зохион байгууллаа. Монгол болон Эрлийз адууг тусад нь уралдуулах ММСУХ-ны шийдвэрийн дагуу хангайн бүсийн хурдан морины уралдаан боллоо.

Азарга: 168
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн Алдарт уяач Б.Винтовын “ХАР” түрүү магнай болж түмэн олноо баясгалаа.
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Монгол Улсын Алдарт уяач Чүлтэмийн Улааны “ЗЭЭРД”аман хүзүүдлээ.  Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Баярсайханы унаган адуу бөгөөд 2009 онд хязаалан насандаа улсын наадамд 13-аар, 2010 онд улсын наадамд соёолондоо 7-д хурдалж, Ардын Хувьсгалын 90 жилийн ойгоор айргийн гуравт хурдалсан билээ.
3. Айргийн гуравт Улаанбаатар хот Гачуурт дүүргийн уяач Ц.Ганбатын “ХҮРЭН”
4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Монголын Улсын Тод Манлай уяач Э.Эрдэнэчулууны “ХҮРЭН”.  Хүрэн азарга нь Амгалан төрийн ажнай шарга азарганы төл бөгөөд Ардын Хувьсгалын 90 жилд 9-өөр хурдалсан билээ. Сүхбаатар аймагт 2 түрүүлсэн.
5. Айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын уяач Ц.Батхолбоогийн “ХОНГОР” халзан. Хонгор халзан азарга нь 2010 онд Архангай  аймгийн баяр наадамд түрүүлж, “Арынхангайн шигшмэл-2010” хурд уралдаанд аман хүзүүдсэн билээ.

Их нас: 318
1. Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин эрдэнэ” гал уяаны уяач Н.Базаргарьдын“ХОНГОР” халзан морь магнайлж уралдсаар барианд түрүүлэн ирж түмэн олноо баясгав.  Халзан морь нь Дорнод аймгийн Халхгол сумын унаган адуу бөгөөд Ардын Хувьсгалын  90 жилийн ойд 11-ээр хурдалж, Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн билээ. Халзан морины уяа сойлгыг Монгол Улсын Манлай Уяач Д.Түвдэн агсаны хүү Т.Батцоож тааруулжээ.

2. Төв аймгийн Баянцогт сумын Монгол Улсын Тод Манлай Уяач С.Ганхуягийн “БОР” морь аман хүзүүдэв.. Бор морь нь  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мөнхбатын унаган адуу бөгөөд “Дүнжингарав-2010”  түрүүлж, 2010 оны улсын наадамд айргийн дөрөвт хурдалж, АрдынХувьсгалын  90 жилийн ойд айргийн тавд хурдалсан хурдан хүлэг билээ.

3. Айргийн гуравт Ховд аймгийн Мөст сумын уугуул, "Ану сервис" ХХК-ийн захирал Б.Буяннэмэхийн “БОР”. Бор морь нь Төв аймгийн Батсүмбэр сумын Бямбасүрэнгийн унаган адуу бөгөөд Ардын Хувьсгалын  90 жилийн ойд  6-д хурдалсан билээ. Уяач нь Монгол Улсын МанлайУяач Д.Одгэрэл.
4. Айргийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын уугуул, "Ану сервис" ХХК-ийн захирал Б.Буяннэмэхийн “ХЭЭР” халзан. Халзан морь нь энэ жил АХ-ын 90 жилд 12-т хурдалсан билээ.Уяач нь Монгол Улсын Манлай Уяач Д.Одгэрэл.
5. Айргийн тавд Архангай аймгийн Цэнхэр сумын Аймгийн Алдарт Уяач Бүдрагчаагийн “ХЭЭР”.Хээр морь нь 2010 онд Архангай  аймгийн наадамд айргийн гуравт хурдалж, Арынхангайн шигшмэл хурд уралдаанд айргийн дөрөвт хурдалсан хурдан хүлэг юм.

Соёолон: 148
1. Ховд аймгийн Мөст сумын уугуул, "Ану сервис" ХХК-ийн захирал Б.Буяннэмэхийн “ХОНГОР”хол тасархай түрүүлэн ирж наадамчин олноо баясгав. Хонгор үрээ Ардын хувьсгалын 90 жилийн ойд зургаад  хурдалсан билээ. Монгол Улсын Манлай Уяач Д.Одгэрэл уяа сойлгыг нь тааруулжээ.
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат Ц.Бат-Энхийн “ХҮРЭН”аман хүзүүнд хурдаллаа. Хүрэн үрээний уяа сойлгыг Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Мөнхбат тааруулжээ.
3. Айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Ш.Лхагвасүрэнгийн “ЦООХОР” Цоохор үрээ нь өнөө хавар Эрдэнэт мандал овооны наадамд түрүүлж, Орхон аймгийн 35 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан билээ.
4.Айргийн дөрөвт  Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, "Дархан хасу мегеват" ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюушийн “ХУЛ” 
5. Айргийн тавд Архангай аймгийн Өлзийт сумын уяачЖ.Бат-Өлзийн “ХҮРЭН”

Хязаалан: 136
1. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Батчулууны Мөнхтөрийн“ХЭЭР” буурал түрүү магнай болов. Хээр буурал үрээ нь Ардын хувьсгалын  90 жилийн ойд айргийн гуравт хурдалсан билээ.
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Цэрэнжигмэдийн “САРТАЙ” халтар аман хүзүүнд хурдлав. Энэ халтар үрээ нь Цэрэнжигмэд уяачийн Манлай  зандан хүрэн азарганы төл.
3. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул уяач Дагвадоржийн “ШАРГА”. Дагвадорж гуай ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар Тод манлай уяачдын аав. 
4. Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач М.Халиуны “ХОНГОР”
5. Айргийн тавд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач С.Хүрэлхуягийн “ХАР”.  Хар үрээ нь Сэлэнгэ аймгийн Номгон сумын уяач Буднайн Ганболдын унаган адуу бөгөөд Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан билээ.

Шүдлэн:
1. Завхан аймгийн Дөрвөнжин сумын уяач Д.Баяраагийн “ШУВУУХАЙ” хүрэн түрүү магнай болов.  Хүрэн үрээ нь АХ-ын 90 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан бөгөөд уяа сойлгыг нь Монгол Улсын Манлай Уяач Д.Одгэрэл тааруулжээ.
2. Архангай аймгийн уяач Д.Мөнхсайханы “ХОНГОР” аман хүзүүнд хурдлав.
3. Айргийн гуравт Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын уяач Н.Базаргарьдын “ЗЭЭРД ХАЛЗАН” . Халзан үрээ нь Төв аймгийн Заамар сумын уяач Сүхбаатарын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Баяннуурын 30 жил, Булган аймгийн наадмуудад айрагдаж, Хотгойдын хурдад айрагдсан хурдан хүлэг билээ. Халзан үрээний уяа сойлгыг Монгол Улсын Манлай Уяач Д.Түвдэн агсаны хүү Т.Батцоож тааруулжээ.
4. Айргийн дөрөвт Архангай аймгийн Жаргалант сумын уяач Б.Буянбаярын “ХҮРЭН”
5. Айргийн тавд Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайн “ХОНГОР”. Хонгор үрээний уяа сойлгыг Монгол Улсын Манлай Уяач Д.Түвдэн агсаны хүү Т.Батцоож тааруулжээ.

Даага:
1. Төв аймгийн Заамар сумын уяач Г.Алтанхуягийн “ЗЭЭРД ХАЛЗАН” түрүүлж хурсан олноо баярлуулав. Халзан даага нь Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд  түрүүлсэн билээ.
2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Д.Гансүхийн “ЗЭЭРД” аман хүзүүдэв.  Зээрд даага нь Ардын Хувьсгалын  90 жилийн ойд  зургаад хурдалсан билээ. 
3. Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Дэлгэрбаярын “ХҮРЭН”. Хүрэн даага нь Орхон аймгийн 35 жилийн ойд түрүүлсэн билээ.
4. Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Д.Батхуягийн “ШАРГА”
5. Айргийн тавд Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Аймгийн Алдарт Уяач Д.ОтгонбаатарынАСГАТ” хүрэн хурдлав. “Асгат “хүрэн даага нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Но.Баяраагийн унаган адуу бөгөөд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд түрүүлж даагандаа “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд айрагдаж байжээ.

ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.
“Дүнжингарав-2015” төвийн бүсийн хаврын уралдааныг хойшлууллаа. 2 дугаар сарын 28-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоолоо
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Батжаргалын шарга үрээг уралдаанч хүү Эрхэмбаатарын Ширчин унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хүрэн үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа