Мэдээ мэдээлэл

Зүүн, Төв, Хангай, Баруун бүсийн хурдан морины уралдаан 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно.

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймагт, “Говь-Шанх-IV” Төвийн бүсийн уралдаан Өмнөговь аймагт, “Тамирын хурд” Хангайн бүсийн уралдаан Архангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймагт 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно.

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор  Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймагт, “Говь-Шанх-IV” Төвийн бүсийн уралдаан Өмнөговь аймагт, “Тамирын хурд” Хангайн бүсийн уралдаан Архангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдаан Увс аймагт 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд болно. ММСУХ-ны их хурлаар батлагдсан “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийг чанд мөрдөн, унаач хүүхдүүд, уяачдын эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах,хурдан морьдын эрүүл ахуй, амь насыг хамгаалах зорилгоор ММСУХ-ны Ерөнхийлөгч нэгдсэн удирдлагаар хангах, уралдаан зохион байгуулж буй аймгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан  ажилладаг билээ. Энэ үүднээс тухайн  бүсийн урадааныг зохион байгуулж буй Аймгийн ЗДТГ, аймгийн МСУХ-той хамтран зохион байгуулах, хяналт тавьж оролцдог юм. Бүсийн уралдаан зохион байгуулж буй аймгууд Монгол болон Эрлийз адууг тусад нь уралдуулна гэсэн шийдвэрийг гаргаж ММСУХ-ны гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.  

Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ой Үндэсний их баяр наадам бороо хуртай өргөн дэлгэр сайхан болж байгаа энэ цаг мөч дор шүдлэн насны морьд барианд орлоо. Шүдлэнгийн уралдаанд газар газраас цугларсан 320 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс:
МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. Улсын морь бариач М.Энхбат"Алтан гадас" одонгоор шагнууллаа.