Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Улсын морь бариач М.Энхбат"Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Ховд аймгийн Чандмань сумын уугуул Удамт шонхор ХХК-ий захирал Сонгомол морин спортын мастер, Улсын морь бариач Мягмаржавын Энхбат  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.


Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан М.Энхбат бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

“Морин хуур-2014” наадмын дуун хүлгийг байллаа. Монголын морин спорт, уяачдын холбоо эхний 5 байрт айрагдсан дуун хүлгийн эздийг байлж, ММСУХ-ны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа...
"Дэлхийн морьтон" сэтгүүл сар бүр хэвлэгдэн гарна Үндэсний уламжлалт хурдан морины уралдаан, хурдан морьтой холбоотой их соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан үлдээх чиглэлээр олон шинэ сонирхолтой мэдээ, мэдээллийг бид шуурхай хүргэх болно.
"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаан Монголын Морин Спорт Уяачдын холбооноос зохион байгуулдаг хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны 3-р сарын 3нд Төв аймгийн Зуунмод хотод болно.