Мэдээ мэдээлэл

“Спортын алдар” шагналаар уяачид, морины зүтгэлтэнүүд шагнуулав

Үндэсний спортын анхдугаар зөвөлгөөн 2011 оны 4 сарын 12 нд төрийн ордонд болов.

Үндэсний спортын анхдугаар зөвөлгөөн 2011 оны 4 сарын 12 нд төрийн ордонд болов. Уг зөвлөгөөний үеэр Монголын хурдан морины хөгжилд үнтэй хувь нэмэр оруулсан ММСУХ-г санаачлагч Монгол улсын алдарт уяач Галын Баттөмөр, Олноо “дааган”  хэмээх гэж алдаршсан уяач Ц.Цэнд-Аюуш, төрийн наадмын хурдан морины уралдааны явцыг олон жил үзэгч түмэндээ тайлбарлан хүргэж буй   БХЯ-ны хурандаа Ц.Галбадрах, Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХолбоог  олон нийтэд сурталчилан таниулах, Өвөрхангай аймагтаа морины их шүтээн цогцолборыг бүтээн байгуулах ажлыг гардан зохион байгуулах ажилд идэвхи санаачилгатайажилласан “Аравгар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, хурдан морь судлаач, ММСУХ-ны зөвлөх, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай нарын  уяач, хурдан морины зүтгэлтнүүдийг Монгол улсын засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын “Спортын алдар” тэмдэгээр шагналаа.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны азарганы цуваа 1.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаравжамцын Бадамжунайн Хүрэн халзан азаргыг Т.Лувсангүнгрэг хүү унаж түрүүлгэлээ
“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...
Уяач Адууны дэргэд, адууны салхинд төрж өсч, морин дэл дээр салхи цуулан давхиж монгол хүн жинхэнэ монгол хүн болон бойждог бөлгөө.