Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан СОЁОЛОНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 235 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..

1.Өвөрхангай аймгийн Хужирт  сумын уугуул, Долгорсүрэнгийн Дагвадоржийн бор үрээг уралдаанч хүү 13 настай Г.Эрхэмнамдагбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Өлзийхутагын Пүрэвбаатарын загал үрээг уралдаанч хүү 15 настай Ч.Бямбажав унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, С.Дамбажавын хээр үрээг уралдаанч хүү 14 настай Ж.Дашзэвэг унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Дугаржавын Ганзоригийн зээрд халзан үрээг уралдаанч хүү 9 настай Б.Отгонбилэг унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Л.Батмөнхийн хүрэн халзан үрээг уралдаанч хүү 13 настай Ц.Гангантөгс айргийн тавд хурдлууллаа

6. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Б.Шийлэгдоржийн зээрд үрээг уралдаанч хүү 8 настай Г.Баасандорж унаж хурдлуулжээ
7. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, М.Мөнхбатын хул үрээг уралдаанч хүү 8 настай Н.Билгүүнманлай унаж хурдлуулжээ
8. тодорхойгүй
9. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ж.Эрдэнэбатын хар үрээг уралдаанч хүү 10 настай Г.Тэмүүжин унаж хурдлуулжээ
10. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, А.Баярмагнайн хонгор үрээг уралдаанч хүү 10 настай  О.Баяншанд унаж хурдлуулжээ
11. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, А.Цэрэнсодномын хээр үрээг уралдаанч хүү 8 настай Б.Бархас унаж хурдлуулжээ
12. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Н.Баттөмөрийн зээрд халзан үрээг уралдаанч хүү 10 настай Э.Отгонбаяр унаж хурдлуулжээ
13. Төв аймгийн Цээл сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Д.Баяраагийн хонгор үрээг уралдаанч хүү 12 настай М.Мөнх-Ирээдүй унаж хурдлуулжээ
14. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Г.Тэмүүлэнгийн сартай зээрд үрээг уралдаанч хүү 13 настай Б.Ариунболд унаж хурдлуулжээ
15. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Г.Цэргийнхүүгийн хээр үрээг уралдаанч хүү 15 настай Батбаатар унаж хурдлуулжээ
16. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Ж.Довдонбалжирын сартай хонгор үрээг уралдаанч хүү 12 настай Б.Эрдэнэхуяг унаж хурдлуулжээ
17. тодорхойгүй
18. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул,С.Дамбажавын зээрд халзан үрээг уралдаанч хүү 9 настай О.Тэмүүлэн унаж хурдлуулжээ

19. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, З.Энхбатын цавьдар халзан үрээг уралдаанч хүү 11 настай Т.Цэрэнбат унаж хурдлуулжээ
20. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Хүүгийн Түмэнбаярын сартай зээрд үрээг уралдаанч хүү 8 настай Б.Баярмаа унаж хурдлуулжээ

Соёолонгийн уралдаанд 99 хүлэг мордлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд одоо соёолон насны уралдаанаар үргэлжлэх гэж байна.
УЛСЫН НААДМААС ДУТАХААРГҮЙ ОЛОН ҮЗЭГЧ ЦУГЛАЖЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө
ММСУХ Олон улсын морины “Hippologica – 2009”үзэсгэлэнд оролцоно Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орноор” шалгарсан бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагчид бидэнд 101 мкв төв талбайг үнэ төлбөргүй өгч улс орноо сурталчилах сайхан боломжийг олгож байгаа юм.