Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ

2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.

Монгол Улсын Алдарт Уяач Энэбишийн Ганбат "Mongolian Saturday"- хүлгээ хэлэхдээ энэ жил бид дэлхийн бүх томоохон уралдаанд урилгаар оролцлоо, Ирэх жил ч мөн адил бид дэлхий даяар аялан уралдах төлөвлөгөөтэй байна. Бидний бэлтгэл хангалттай байгаа, Англид уралдах үеэр авсан бэртэл нь бүрэн эдгэрсэн дахин Дэлхийн Аварга авахыг зорьж байна гэлээ.

 

Аймаг, Хот, Сумдын Морин, спорт уяачдын холбоонд Хурдан морины уралдаан зохион байгуулалт болон унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж, чиглэл өгөх тухай
Өмнөгөвь аймгын Цогтцэций сумын түүхт 90-н жилийн ой Сүүлийн хэдэн жил хүн амын тоо эрс өсч, хотжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойн наадам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.