Мэдээ мэдээлэл

Өмнөгөвь аймгын Цогтцэций сумын түүхт 90-н жилийн ой

Сүүлийн хэдэн жил хүн амын тоо эрс өсч, хотжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойн наадам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо

Сүүлийн хэдэн жил хүн амын тоо эрс өсч, хотжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сум Говьшанхын хурдны өлгий нутгийн хөвгүүд  Гэсэр гэлэнгийн хурдан хулын өлгий нутгийнхан ийнхүү  Түүхт 90- жилийнхээ ойг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо.

 Нээрэн ч хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь, Өмнөговь аймгийн нутгаас их хувилгаан, соён гэгээрүүлэгч, түүхч, эрдэмтэн Баригри Ёнден, Дамцагдорж гэгээнтэн төрөн гарч эрдэм мэдлэгээрээ шагшигдаж байсан түүхэн бий.

 Түүний IV дүр 230 жилийн дараа буюу 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорч, өмнийн говьчуудын магнайг тэнийл гэсэн билээ.

Их хувилгааны IV дүр нь Цогтцэций сумын иргэн Үйтүмэнгийнх гэх эгэл жирийн айлд төрснийг бурхан шашинтны тэргүүн Богд лам, Далай багш нарын айлдвараар тодруулж, хутагтад өргөмжилсөн юм.

 Баригри Ёнден, Дамцагдорж гэгээнтэн морины буюу Дамдин Янсан бурханы сахиусан шүтээнтэй байсан гэгддэг бөгөөд тэр утгаар нь  IV дүр Дэнзэнжамьяанлодойд анх тодорход нь  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар , МУТМУяач Д.Даваахүү хурдны торгон сүрэгтэй болоорой гэж даага бэлэглэснийг түүхт ойгоор энэ жил Монгол төрийн наадамд болоод бүсийн уралдаанаар Хонгор азаргаа хол тасархай түрүүлгэсэн хүү ААУяач Баянбат нь Соёолон үрээ гардуулсан юм. Мөн Шанхай нутгийн уяачид зүс ижил есөн хүлгийг өргөн барьсан аж.

 Тус наадмыг хүндэтгэж  УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд  МУМУяач  Д.Бат-Эрдэнэ ,  Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Дэд Ерөнхийлөгч ,  МУТМУяач  Д. Дагвадорж , МУТМУяач Д. Онон , А.Батсүх , Д. Мөнхбат  МУМУяач Д.Эрдэнэчулуун , Ц.Цэнд-Аюуш нарын газар газраас ирсэн уяачид оролцлоо.

Бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, О.Гантулга нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, МУ-ын саруул сайжрах заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба долоо даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан Оюуны Гантулга үзүүрлэлээ. 
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, МУ-ын арслан Хадбаатарын Мөнхбаатар, мөн аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, МУ-ын харцага Цэдэвийн Содномдорж нар шалгарсан юм.

 Ингээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90-н жилийн наадмын хурдан морины уралдааны албан ёсны цувааг танилцуулбал

Азарга

1.Улаанбаатар Хотын 0232-р Ангийн төрийн торгон сүрэг Ононгийн Батболдын Зээрд

 

2. Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат Ендонжамцын Довчинсүрэнгийн

3.Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат Ёндонжамцын Довчинсүрэн гийн Бор

4.Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат Төмөртогоогынх Батмөнх ийн Xээр  

5.Өмнөговь  аймгийн Цогтцэций сумын харъяат Н.Амгалангийн Xээр

6.Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын харъяат Ө.Алдарбаярын Xээр

7.Дундговь  аймгийн Хулд Сумын харъяат Нямбуугийн Баянмөнхийн  Хээр

8.Сүхбаатар аймгийн Уул Баян сумын харъяат Гомбосүрэнгийн Осоржамаагийн Хар

9.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Намхайн Энхсайханы Зээрд

Их нас

1.Дундговь аймгийн Хулд сумын харъяат Пүрэвдоржийн Болдын Дөлгөөн хүрэн

2. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат Д.Отгонжаргалын Хонгор халзан

3. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат Д.Отгонжаргалын Зэгэл хонгор

4. Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын харъяат Цэвэл-Очирын Ганхүрэлийн Хул

5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Амгалангийн Хар хүрэн

6.Дорноговь аймгийн  Эрдэнэ сумын харъяат Д.Отгонжаргал Будан хонгор

7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат И. Эрдэнэ-Цоогийн Хээр

8. Өмнөговь аймгийн  Хүрмэн сумын харъяат Батболдын Хүрэн

9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Батмөнхийн Бор халзан

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Б.Насанболдын Хээр

Соёолон

1.Өмнөговь аймгийн  Цогт-цэций сумын харъяат Наранцэцэгийн Алдаржаргалын Хонгор халзан

2. Дундговь аймгийн Хулд сумын харъяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн Загас

3. Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Дэмчигцоодолын Эрболдын Бор

4.  Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын харъяат Наранцэцэгийн  Алдаржаргалын  Хээр

5.  Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Цэндсүрэнгийн Онолбатын Хээр

6.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын  харъяат  З.Батбаярын Хүрэн халзан

7.  Өмнөговь аймгийн Даланзалгад Сумын харъяат Б.Бадраагийн Саарал

8.  Дорнод аймгийн Улаанбадрах сумын харъяат Д.Баярсайханы Хул

9.  Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Б.Баттөрийн Бор

10.  Хэнтий аймгийн  Баянхутаг сумын харъяатЦ.Амарсайханы  Хул

Хязаалан

1.  Өмнөговь аймгийн Мандал овоо сумын харъяат Алтанцэцэгийн Баярсайханы Хар

2.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Наранцэцэгийн Амгалангийн Зээрд

3. Улаанбаатар Хотын 0232-р Ангийн төрийн торгон сүрэг Ононгийн Батболд ын Хээр

4.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Тогтохын Батмөнхийн Хул

5.  Дундговь аймгийн Хулд сумын харъяат Жаргалсайханы Эрдэнэтөгс ийн  Хээр

6.  Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат Дашнямын Ганбатын Сартай хонгор

7.  Дундговь аймгийн Гурвансайхан сумын харъяат Алтангэрэлийн Бараанхасын Хонгор

8.  Ховд аймгийн Дарви сумын харъяат Батсайханхы  Загрдсүрэнгийн  хээр

9.  Дундговь аймгийн Хулд  сумын харъяат Жаргалсайханы Эрдэнэбаатарын Хүрэн

10. Өмнөговь аймгийн Цогт цэций сумын харъяат Хүүгийн Өлзийбаатарын Цоохор

Шүдлэн

1.Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат А.Мөнхбаярын Саарал

2.Сүхбаатар аймгийн халзан сумын харъяат Б.Баттөрийн Хүрэн зээрд

3.Архангай аймгийн Ихтамир сумын харъяат А.Гэрэлтийн Халтар

4.Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат А.Мөнхжих Хүрэнхалзан

5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Ц.Баатарцогтын Хар

6.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Дэлгэрсайханы Хар

7.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат Д.Баярсайханы Хүрэн

8.Дундговь аймггийн Хулд сумын харъяат золбоотын Цэгээн халзан

9.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Н.Амгалангийн Хонгор зээрд

10.Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат С.Зэндмэнийн Хээр алаг

Даага

1.Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат Ж.Чинбатын  Шарга

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат С.Мөнхтөрийн Зээрд

3. Дорноговь аймгийн Сайхан –Овоо сумын харъяат Төрбатын Зээрд

4.Өмнө говь аймгийн Цогтцэций сумын харъяат А.Эрдэнэ-Очирын Манлай халзан

5.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат Мандахбаярын Хээр

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ХЯЗААЛАНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 306 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
"Азарга дэлтэй болсон домгоос" Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.
Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо Есөн зүйлийн хөндийд өндөр гэгээний номын цагаан өргөө бослоо