Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН АЗАРГА”

1.“ Их хурд-5” уралдаанд түрүүлж, хангайн бүсийн уралдаанд айрагдсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул П.Цэгмидын “Тайж” халтар азарга 14 оноогоор 1-т эрэмблэгдэж байна.

1.“ Их хурд-5” уралдаанд түрүүлж, хангайн бүсийн уралдаанд айрагдсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул П.Цэгмидын “Тайж” халтар азарга 14 оноогоор 1-т эрэмблэгдэж байна. 

rn

2.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярт түрүүлж, “Их хурд-5” уралдаанд айргийн 3-т хурдалсан Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэрэгийн Цогтсайханы “Сүмбэн” зээрд азарга мөн 14 оноогоор 2-т эрэмблэгдэж байна.

rn

3.“Их хурд-5” уралдаанд аман хүзүүлж, хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн Төв аймгийнӨндөр ширээт сумын уугуул А.Отгонбаярын “Хилэн” хар азарга 13 оноогоор 3-т эрэмблэгдэж байна.

rn

4.“Их хурд-5” уралдаанд айргийн тавд, Зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн халтар азарга 13 оноогоор  4-т эрэмблэгдсэн байна.

rn

5.“Их хурд-5” уралдаанд айргийн дөрөвт, “Дүнжингарав” бүсийн уралдаанд айрагдсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул О.Тагарваагийн “Далай” зээрд азарга 12 оноогоор 5-т эрэмблэгдэж байна.

rn

 6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын  айргийн гуравт, бүсийн уралдаанд айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбатын “Хишиг” хүрэн азарга 7 оноогоор 6-д эрэмблэгдэж байна.

rn

7.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын  айргийн тавд, “Дүнжингарав” бүсийн уралдаанд аман хүзүүдсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Туган” ухаа 7 оноогоор 6-д эрэмблэгдэж байна.

rn

8.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярт аман хүзүүдсэн Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн азарга 4 оноогоор 8-д эрэмблэгдэж байна.

rn

9.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн айргийн дөрөвт хурдалсан Төв аймгийн Баян сумын уугуул Долцонгийн Мөнхцогийн “Цоглог” хүрэн азарга 4 оноогоор 9-д эрэмблэгдэж байна.

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо
ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.