Мэдээ мэдээлэл

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа

1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын бор халзан үрээг уралдаанч хүү Э.Буянтогтох унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Бэлтрэгийн Цогбадрахын халтар үрээг уралдаанч хүү Б.Баяржаргал унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач  Шүхэртийн Лхамсүрэнгийн загал үрээг уралдаанч хүү Б.Буянжаргал унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Ховд аймгийн Дарви сумын уугуул Довчингийн Ганхуягийн хүрэн халзан үрээг уралдаанч хүү Э.Билгүүн унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хар үрээг М.Анхзориг унаж айргийн тавд хурдлууллаа

6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Цэндсүрэнгийн Цогтбаатарын сартай хүрэн үрээг уралдаанч хүү Г.Давааням унаж хурдлууллаа
7. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Цэндсүрэнгийн Цогтбаатарын хонгор
8.Завхан аймгийн Яруу сумын уугуул Чойчилсүрэнгийн Энхболдын хүрэн үрээг уралдаанч хүү Я.Бадамрагчаа унаж хурдлууллаа
9. Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын .Цэндбаатарын хүрэн үрээг Г.Хүслэнбаяр унаж хурдлууллаа
10. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн сартай хээр үрээг уралдаанч хүү Ц.Мягмардорж унаж хурдлууллаа

УЯАЧДЫН ШИНЭ ЖИЛ 2010-2011 ММСУХ-ны 15 жилийн ойн нэрэмжит Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 12 сарын 16 нд “ПАЛАС” зочид буудалд болно.
Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо. 
"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН