Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа
1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа.
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа
"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаан
Монголын Морин Спорт Уяачдын холбооноос зохион байгуулдаг хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан 2012 оны 3-р сарын 3нд Төв аймгийн Зуунмод хотод болно.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан шүдлэн насны албан ёсны цуваа
1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы “Тэнүүн” хонгор үрээг уралдаанч хүү 13 настай Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ
